Кимбаб Чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатад байрлах Кимбаб чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагаа, ашиглалтыг прокурорын тогтоолоор бүхэлд нь түр зогсоолоо.

Тус дүүргийн 37 дугаар байрны оршин суугчдаас 24 цагийн турш тасралтгүй ажилладаг энэ ресторан хиншүү хярвас их гаргадаг, хурц хоолны үнэрт амьдрахад хүндрэлтэй байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг хүссэн өргөдөл, энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чунчонхынгүг ХХК-ийн “Кимбаб чонгуг” ресторанаар үйлчлүүлж байсан иргэний хоолноос хар хорхой гарлаа гэсэн гомдлыг ирүүлсэний дагуу хяналт шалгалт хийлээ.



Шалгалтаар бэлтгэсэн хоол хүнснээс дээж авдаггүй, дээжийн бүртгэл тогтмол хөтлөөгүй, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэж байгаа ундны усыг шинжилгээнд хамруулаагүй, их цэвэрлэгээ, байнгын болоод урсгал цэвэрлэгээг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн орон сууцны барилгыг хоолны газар болгон өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төсөлгүй, хүнсний бараа бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй байна. Мөн өгсөн үүрэг даалгавар, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ аваагүй нь үйлчлүүлэгчдэд хоолны хордлого үүсэх эрсдлийг үүсгэж байна.

Тус хэрэгт нийслэлийн прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээж 57 хоногийн хугацаатай үйл ажиллагааг нь зогсоож лацадсан боловч эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэж, лац ломбыг зөвшөөрөлгүй авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тул Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын дагуу цагдаагийн хэлтэстэй хамтарч, үйл ажиллагааг албадан зогсоолоо. Мөн тус рестораны өргөтгөлийг нийтийн эзэмшлийн зам талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, цахилгааны монтажыг ил хийсэн, гал гарах, тогонд цохиулах эрсдэл бүхий орчинд үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилтэй байна.

НМХГ-аас тус хоолны газрыг 2019 оны 1 дүгээр сард үйл ажиллагааг бүхэлд түр зогсоож, торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч ажиллаж байжээ.



С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-08-28 06:45:06
    солонгос хятад хоолны газруудыг бүхэлд нь яаж яах гэж ингэж туйлширдгаа болих хэрэгтэй.бүгд л эдгээр хоолонд дуртай,гол нь шалгалтаа тогтмол явуулах хэрэгтэй. ...
  • Тэнэгүүд 2019-08-24 11:15:32
    Юун түр вэ бүүр хаагаачээ эрүүгийн хэрэг хийчээд байхад ард нь хэн нэгэн байна паа
  • Үүл 2019-08-23 10:22:13
    Солонгос Хятад хоолны газруудыг бүгдийг хаах хэрэгтэй. Заваан балайр, дандаа хүн хорлосон хортой өнөө биш гэхэд 2,3 жилийн дараа ямар нэгэн хорт хавдараар заава...
  • зөв 2019-08-23 08:56:25
    ХООЛНЫ газар орон сууцанд байж болохгүй. БГД ийн 14 хорооны 18 байранд муухай тосонд пирожки хийдэг газар олон жил ажиллаж байна. ОРШИН суугчимд бүгд ходоодны ө...