Үхрийн цул махны үнэ тогтвортой байна
Нийслэлийн статистикийн газраас хүнсний бүтээгдэхүүний үнийн мэдээллийг гаргасан байна. 

Махны дундаж үнэ


2019 оны 8 дугаар сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9668 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11364 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 296 төгрөгөөр (2.5%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ тогтвортой, харин хонины цул махны үнэ 545 төгрөгөөр (5.4%) буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2019 оны 8 дугаар сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1250-1340 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1250 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1340 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2019 оны 8 дугаар сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 6.9 хувиар буурч 2068 төгрөгөөр, харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой худалдаалагдаж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • matilda 2019-08-26 08:04:29
    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Та зээл эсвэл санхүүжилт хэрэгтэй юу? Хэрэв тийм бол бидэнтэй холбоо бариарай и-мэйл: matildalecoustre@gmail.com
  •  2019-08-26 01:58:41
    үнээ буулгаач 7500 болго. ноолуур малчдыг залхуу болгож байна. идээ цагаагаа болддэг малчин маш бөөхөн байна. үзэсгэлэн худалдаанд зардаг ааруул чинь хуурамч ...