Аюулгүйн зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлжээ
УИХ-ын таван гишүүн 2019 оны зургадугаар сарын 28-нд мэдээлэл хийж, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Ч.Хосбаяр, Б.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын найман шүүгчийг түдгэлзүүлэх хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлж байгаагаа мэдээлсэн.

Тэд “...Эдгээр шүүгчийн талаарх гомдол УИХ-д их ирсэн. Тэд шүүхэд байгаа цагт шударга ёс тогтохгүй гэж иргэд үзэж байна. Учир нь, тэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар урьдчилсан хэлэлцүүлгээр “...Биднийг тамлан зовоож, хэрэг хүлээлгэх ажиллагаа хийсэн” гэж мэдүүлсэн ч гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, ял оноосон. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндсээр нь зөрчсөн” гэж байв. Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байсан юм. УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны гуравдугаар сарын 27-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан.

Энэ дагуу 2019 оны зургадугаар сарын 26-нд ҮАБЗ хуралдаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг холбогдох материалын хамт нууцын зэрэглэлтэйгээр ШЕЗ-д илгээж, тус зөвлөл хаалттай горимоор хуралдаж, шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл саяхан ҮАБЗ-өөс дахиад нэр бүхий таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ШЕЗ-д шилжүүлсэн байна.
Үүнд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтжээ. Тэгэхээр ШЕЗ хууль, журмын даргуу хаалттай горимоор хуралдаж дээрх таван шүүгчийг хэрхэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийнх нь хугацаа дууссан ч хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй таван гишүүн Б.Цогт, М.Батсуурь, Ц.Зориг, М.Алдар, Х.Идэр нарын шүүгдийн бүрэн эрхийн асуудлыг шийдэхээр болж байгаа юм.

Эндээс харахад шүүгчдийг “шүүх” ажиллагаа дуусаагүй бололтой.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Дамдин-Очир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-08-30 15:30:35
    Худалаа гэсэн.тийм мэдээлэл ирээгүй гэж бсан
    103.212.118.168
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-08-28 05:55:00
    MASH ZUV shorond ne hataagaad ug!! Ulsaas avsan undor tsaling ergen toluul!! Doloogchid!!
    223.104.15.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-26 11:59:20
    Цаад эздийнхээ барьцаанаас салж сэтгэл нь амарч дээ хөөрхийс
    66.181.191.100
    Мэдэгдсэн Хариулах
  • matilda 2019-08-26 07:55:00
    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Та зээл эсвэл санхүүжилт хэрэгтэй юу? Хэрэв тийм бол бидэнтэй холбоо бариарай и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: ...
    41.138.89.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-08-26 07:16:15
    Төр хэндээ ч өгч чадаагүй цалинг шүүгчидэд л өгч байгаа тэгээд одоо энэ байдлыг зогсоохөд үндсэн хуулиндаа найдхаас
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-08-26 07:14:28
    Надад таалагдаагүй учир муу хүн гэсэн хандлагаар асуудалд хандаагүй байгаасай. Бүх юм баталгаа, нотолгоонд суурилсан үндэслэлтэй байвал уг нь нийтэд тустай
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ 2019-08-26 05:10:52
    Шүүх эрх мэдэл, бие даасан байдлыг МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬДАА маш сан заахгүй бол ҮАБЗ гэж байгуулллага ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ЗАСАГЛАЛИЙГ БУЛААЖ БОЛОХГҮЙ...
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-08-26 04:51:16
    алдарыг шүүхийн ерөнхий зөвлөл тавьсан биз дээ ичмээр юм даа
    59.153.112.196
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-26 03:17:45
    Шүүх байгуулгыг татан буулгаад шинээр сонгон шалгаруулалтаар шалган томилох ёстой
    202.9.43.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-26 02:13:26
    ОРВОНГООР НЬ СОЛИХ ХЭРЭГТЭЙ...ТЭГЖ БАЙЖ ШҮҮХ ЦЭВЭРЛЭГДЭНЭ...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ???????? 2019-08-26 01:08:28
    С.Соёмбо-Эрдэнэ ?????????????
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-08-26 00:44:55
    1000 shiljuuleed yadag yum shuukh shuudej chadaxgyi
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-26 00:31:25
    Маш зөв бна даа, жинхэнэ хонгилын шүүгчид бна, авлигачид бна
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах