''ABU Robocon-2019 Mongolia'' тэмцээнд Монголын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор БСШУСЯ -ны дэмжлэгээр "ABU ROBOCON-2019 MONGOLIA" тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна. Тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт болсон бөгөөд энэ удаагийн ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд дэлхийн 16 улсын 17 багийн 290 гаруй тамирчин өрсөлдлөө.

Оюутан залуусын бүтээлч, шинжлэх ухаанч, үзэл хандлагыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой энэхүү Олон улсын тэмцээнийг Азийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн МҮОНРТВ-ээс зохион байгуулсан юм.

ABU ROBOCON-2019 MONGOLIA тэмцээнд Монголын баг тамирчид идэвхитэй, амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарлаа. 

БСШУСЯ-ны Дээд боловсролыг чанаржуулах бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа CDIO буюу инженерийн боловсролын үр дүнд суурилсан шинэ арга зүйгээр суралцсан оюутнууд ийнхүү амжилт гаргажээ.

С.Жангар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.