БНСУ-ын виз мэдүүлэхэд дансны хуулгыг нотлох баримт болгоно
БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан өнгөрсөн долоо хоногт айлчилсан. БНСУ-ын ЭСЯ-нд виз өгөх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Ингэхдээ визний хариу өгч 90 хоногийн хугацаа урт байгаа нь шүүмжлэл дагуулж буй.  Энэ асуудал айлчлалын үеэр уг асуудал хөндөгдсөн юм. 

Тэгвэл өнөөдөр  БНСУ-ын виз мэдүүлж буй монгол иргэдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхээр болсон тухай БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, 
 
-Виз мэдүүлэгчид ач холбогдол багатай гэж үзэж байгаа таван сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болгожээ. Энэхүү таван сая төгрөг байршуулах нь монгол иргэдэд ихээхэн дарамт үзүүлж байсан. Үүний оронд сүүлийн 6 сарын дансны хуулгыг нотлох баримт болгохоор болсон байна. 

-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэрээт ажилчдын гэр бүлийнхэн аялалын ангиллын виз мэдүүлдэг байсан. Ингэхдээ мөн таван сая төгрөг байршуулдаг байсан. Таван сая төгрөг байршуулах заалт хүчингүй болж байгаа учир Солонгост ажиллаж байгаа хүн сүүлийн таван сард гэр бүлрүүгээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгыг харгалзана.
 
- БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх юм байна. 

П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ymandag 2019-08-27 00:49:42
    Jinhene unen ni medegdeh ym bn. Tur zuur 5 say tog bairshuuldag baisan bol odoo hadgalamj bolon dansnii huulga suuliin 6 sar
    182.160.36.83
    Мэдэгдсэн Хариулах