Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг “гацаанд орлоо”
УИХ ээлжит бусаар ирэх сарын 1 хүртэл хуралдах товтой. Иймээс УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар баталсан хуваарийн дагуу энэ долоо хоногт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дуусгахаар товлосон. Гэвч даваа гарагаас хойш чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байгаагаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг “гацаанд орлоо”.

Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн төслийг хамтатган хэлэлцэж буй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг 15 удаа хуралдаж, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт арай хийж ойлголцолд хүрсэн. Гэхдээ энэ нь “64-ийн бүдүүн бүлэг”  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд бүхэлдээ санал нэгдсэн гэсэн үг биш гэдгийг эх сурвалжууд бичиж байна. Эсрэг байр суурьтай гишүүд фракц, бүлэглэлээрээ хуваагдсан хэвээр байгаа гэх.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд  УИХ-ын гишүүдийн тоог 108, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалт тусгасан. Үүнээс эрх баригчид УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил байхыг дэмжиж, харин гишүүдийн тоог 99 байхаар сонгожээ. Харин сөрөг хүчин АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг бүхэлд нь дэмжиж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тиймээс ч УИХ-ын гишүүдийн тоог 108 байх Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. Харин Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан төслөө бүхэлд нь дэмжүүлэхээр зүтгүүлж байна.

Гэвч УИХ чуулганы ирц бүрдэхгүй байгаагаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хэзээнээс хийх нь  тодорхойгүй байна.

 Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт эхлэхээр товлосон. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаар 57 гишүүн ирснээр хуралдааныг эхлүүлэх заалттай. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хуралдааныг дахин хойшлуулахад хүрлээ.
П.АНИР
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-08-28 07:34:59
    панир мал зев бичиж чадахгуй байж юугаа хуцаад бна ечигдер хуралдаан енеедер хуралдаан ч гэн уу эргуу амьтан
  • ХУУЛЬЧ 2019-08-28 03:55:41
    ГИШҮҮДИЙН ТОО, АЖИЛЛАХ ХУГАЦАА, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ТЭР НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨ БАТЛАХ ЭРХ ХЭМЖЭЭ ЭНЭ ИХ ХУРАЛД БИЙ Л ДЭЭ ,,,???
  • sanal 2019-08-28 03:22:16
    ene udaagiin shudraga vusiin hongiliin 76 luibarchid UNDSEN HUUL-d hureh erh vaihgui
  • Зочин 2019-08-28 02:42:33
    Тэгсэн нь дээр Засаг захиргааны нэгж болгоноос ард түмний төлөөлөл сонгож байгаад ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ батлах хэрэгтэй...