“Русские Витязи” багийнханд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардуулав

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд монголын ард түмэнд уран нислэгийн үзүүлбэр толилуулахаар хүрэлцэн ирсэн  ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийн 57 гишүүнд Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медаль гардууллаа.

Ойг зохион байгуулах хороо, Батлан хамгаалах яамнаас Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус багийнханд олгож буй шагналыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал нар гардуулан өглөө. 

Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн Русские Витязи группын багийнхны нисэхийн үзүүлбэр өнөөдөр 13:00 цагаас Хүй 7 худагт болох юм.



С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.