ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолт боллоо /фото/

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолт өнөөдөр Хүй долоо худагт болж өнгөрлөө.

Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга үзэж сонирхов.

Төрийн тэргүүнийг ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко нарын төлөөлөгчид угтаж, Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

ОХУ-ын агаар, сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийнхан СУ-30СМ сөнөөгч онгоцоор агаарт уран нислэг хийж үзүүлсэн бөгөөд энэхүү онгоц нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, амдан сөнөөгч онгоц юм байна.

Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаярын хэлснээр өндөр ур чадвар, техник шаардсан хүнд үзүүлбэрүүдийг ОХУ-ын нисэгчид сайн гүйцэтгэсэн бөгөөд  үхлийн гогцоо хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэрийг хийсэн нь хамгийн хүнддээ тооцогддог байна.

Энэхүү тийрэлтэт онгоц нь яндангын хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурдаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг хэцүү жолоодлогуудыг хийхэд дөхөм байдаг аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • g 2019-09-01 05:42:39
    uls harj baihad sonsogch ireed hoyriin hoorond yumn deer aldaa gargawal ali ali taldaa ner hvndgvishdee. tiimees yaaj ch bodson sonsogch ireh uc...
    106.249.234.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-01 01:22:02
    Сайхан зүйлийг мэдэрч үзэж чадахгүй бол дуугай байх хэрэгтэй тэнэгээ гайхуулж байдаг хүмүүс олон болж
    64.119.21.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-30 01:50:28
    жинхэнэ ас нисгэгчид ийм үзүүлбэр хийдэг юм малаа
    124.158.124.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Саки 2019-08-28 10:15:59
    Ах нартаа баярлалаа Манай улсын тусгаар тогтнолыг өөрсдийн дайчидын амь насаар хамгаалсан билээ
    66.181.191.116
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-08-28 08:37:04
    манайд хэдэн сонсогчид ирж дээ. тэрэнд нь хамаг бай шангаа өгөөд туучиж: өө
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2019-08-29 10:41:24
      русские витязы-д жирийн сонсогчид орохгуй ээ, мэдэхгүй бол зүгээр уншаад сууж бай л даа!
      103.229.123.221
      Мэдэгдсэн Хариулах