Ц.Мөнх-Оргил: Улс төрийн нам яагаад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байх ёстой юм бэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Яг одоо парламентын ардчиллыг төлөвшүүлж ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийн бүлэгтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

-УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Улс төрийн нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалт байна. Үүнийг Үндсэн хуульд байх ёстой заалт гэж үзэхгүй байна. Улс төрийн нам яагаад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байх ёстой юм бэ? Орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нам байж болно шүү дээ. Үндсэн хуулиар хатуу босго тогтоох шаардлага байна уу?

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Орон нутагт улстөржиж талцаж, цаашлаад үндэсний эв нэгдэлд ноцтой хохирол учруулж болохоор байдал үүссэнийг дээр дооргүй ярьдаг. Энэ ч үүднээс сумын Засаг даргыг намаас бус иргэдийн саналаар сонгодог тогтолцоог бий болгохоор зорьж байгаа. Гэтэл эсрэгээрээ улс төрийн намын үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулна гэдэг чинь байж болох уу?

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Улсын хэмжээнд бодлогоо тодорхойлох юм уу, бүтцээ тодорхойлох юм уу? гэдэг нь ойлгомжгүй байна. Одоо бодлогын болон салбарын намыг ялгах хэрэгтэй. Одоогийн 34 намд халаасны, компанийн нам байгааг үгүйсгэхгүй. Улс төрийн сонгуульд хоёр буюу түүнээс дээш удаа оролцоогүй бол үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх байдлаар оруулж болох юм.

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг улс төрийн намаар эхэлж байна. 1990 онд ч мөн Улс төрийн намаар эхэлж байсан юм. Улсын хэмжээнд гэдэг санаа одоогийн хуульд ч байгаа. Бид энэ заалтыг дээшээ харж байгаад оруулчхаагүй. Одоогийн байгаа улс төрийн намуудыг түрэх, хязгаарласан зүйлгүй. Судалгааны үндсэн дээр харгалзаж заалт оруулсан.  Нам бол сайн дурын уран сайхны байгууллага биш. Нам бол төрийн бодлогоороо өрсөлддөг улс төрийн байгууллага. Дээр нь орон нутгийг улстөржүүлэх гэсэн зүйлгүй. Үндсэн хуульд орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт хийж болохгүй гэж үзсэн.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Нам нь иргэдийн хүсэл зорилгыг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг нэмж оруулжээ. Хөдөө орон нутагт, суманд гурван нам болоод хуваагдчихсан, зөрчилдөөнтэй байдалд оруулчихсан байгаа. Гэтэл бусад улс төрийн хүчнүүд хэд хуваагдах болоод байна.

 УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намууд яаж төлөвших юм бэ? Намын төлөвшил парламентын төлөвшилттэй шууд холбоотой. Сонгуульд хэдэн иргэдийн санал авснаар нь төсвөөс улс төрийн намуудыг санхүүжүүлдэг сайн жишиг дэлхийн улс орнуудад байна. Санхүүжилт ил тод биш байгаагаас асуудлуудаас салж чадахгүй.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:  Нам  улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулахыг дэмжихгүй байгаа учраас хасах санал гаргасан.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чагнаа 2019-08-29 16:41:20
    Бүх аймаг сумдад нэгжтэй байгаагаа юу гэж тайлбарлах?
  • Nobs oo!!!! 2019-08-29 10:24:49
    Hog hayagdal gej hyn deer heleh bol chamaig ehnii eeljind hayna?chi gemeen sain medej baigaa tyyniigee nyyz haagchidaar medryyldeg gemtei etgeed bol chi?....der...
  • иргэн 2019-08-29 07:48:07
    Улс төрийн намаас УИХ-д жагсаалтаар сонгогдохыг эсэргүүцэж байна.Учир нь тэд ард түмний төлөөлөл биш...