НОСК: Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн зарим нь материалаа өгөхөөс татгалзсан
Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материал бүрдүүлэлтийн явцын талаар Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээлэл хийлээ. Энэхүү цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35,058 иргэн хамрагдсан байна. Үүнээс 580 айлд нь түрээсийн орон сууц оногдож байгаа бол үлдсэн 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдах юм. 

 НОСК-ийн захирал Б.Сүхбаатар "НОСК-аас Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцанд орохоор шалгарсан иргэдээс материал хүлээн авах ажил өнгөрсөн долоо хоног дууслаа.  Одоогоор иргэдийн бүрдүүлж ирүүлсэн цаасан материал, цахим бүртгэлийн мэдээлэлтэй нийцэж буй эсэхийг нягтлан шалгах ажил явагдаж байгаа аж. Бүртгэл сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэг асуудал гараагүй.  Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын залуу гэр бүлийн ангилалд 6-14 жил ажилласан, нийгмийн даатгал төлсөн иргэд сонгогджээ. Харин түрээслээд өмчлөх хэлбэр дээр 12-16 жил ажилласан иргэд, төрийн албан хаагчдын энгийн түрээсийн ангилалд 25-40 жил ажилласан, түрээслээд өмчлөх хэлбэрт 34-44 жил ажилласан хүмүүс сонгогдсон байна. Мөн ахмад настнуудын энгийн түрээслэх ангилал дээр 87-100 настай, түрээслээд өмчлөх дээр 91-102 настай ахмадууд сонгогджээ. Хэрэв 3000 орон сууц баригдах юм бол 70-аас дээш настай ахмадууд бүгд хамрагдах боломжтой. Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн 31 хувь нь монгол гэрт амьдарч байна. Есөн хувь нь нийтийн байранд, 41 хувь нь амины орон сууц буюу инженерийн дэд бүтэцгүй байшинд, хоёр хувь нь сууц чингэлэгт, үлдсэн есөн хувь нь өөр бусад сууцанд амьдарч байгаа гэх статистик мэдээг гарсан" гэлээ.
 
Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн зарим нь материалаа өгөхөөс татгалзсан байгаа аж. Учир нь мэдээллээ үнэн зөв бөглөөгүйгээс шалтгаалан материал бүрдүүлэлтэд хүндрэл учирсан, шаардлага хангахгүй зэрэг тохиолдол гарчээ. Эдгээр иргэдийн оронд маргаашнаас эхлэн цэнхэр дэвсгэр дээр нэрс нь бичигдсэн иргэд рүү утсаар холбогдох ажил хийгдэж эхлэх юм байна.

Мөн  эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн цаасан болон цахим материалыг харьцуулж мэдээлэл нь үнэн бодит байгаа иргэдийн материалыг эцэслэн батлах юм байна. Баталсан иргэд цаашид НОСК-той гэрээгээ байгуулж, байр талбай, давхраа сонгох ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. 
П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би 2019-08-31 02:54:05
    102 настай ахмадад банк зээл олгох уу. төрийн албанд 44 жил ажилласан хүн байртай байгаа даа. тэрний оронд төрийн албанд ажиллаж байгаа залуусыг..
  • зочин 2019-08-29 07:11:40
    Шалгуур нь дэндүү өндөр байна шдээ. Ялангуяа ахмадын насны сонголт, ТАХ-ын ажилласан жилийн хугацаа нь.
    • Янжмаа.отгонсүрэн дарь дэнсмаа дэлгэр го 2019-10-10 06:22:36
      Носк- н шалгаруулт нь сайн болсон бна л даа гэхдээ санал болгох нь 60- аас дээш насны ахмад настанг яагаад хамруулахгүй бна аа бид бас л улс төрдөө 30 дээш жил...
      • Ахмадууд 2019-10-10 06:25:03
        60 дээш насны иргэд яагаад хамрагдаж хэрэгтэй бна