Зарим ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээжээ

Санхүүгийн зохицуулах хорооны өнөөдрийн хуралдаанаар ”Лүн мянганы оргил” ХЗХ-нд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Энх нахиа” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Мөн “Сэрэлт дөл аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэсэн байна.

Харин “Ашид билгүүн” ХХК-ийн төлөөлөгчийн газрыг бүртгэж,  Үнэт цаас, даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг зарим ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх, нэр бүхий иргэдэд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний өөрчлөлтүүдийг бүртгэх зэрэг асуудлыг шийдэж, нэр бүхий ББСБ-уудад банк бус санхүүгийн факторингийн болон бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгожээ.

 

П.АНИР 

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.