Тээврийн хэрэгслийн татвар хураах ажил 31-ны өдөр дуусна
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн  албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашиглсаны төлбөр хураах ажил 5 дугаар сарын 31-нд дуусна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох чирэгдэлгүй хүргэх зорилгоор дүүрэг бүрт нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 25 байршилд нэг цэгээр үйлчилгээ үзүүлж байна.  

Мөн нийслэлийн Татварын газраас тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил дуусах гэж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 3-р хороо АСА циркийн өргөтгөл, Автотээврийн үндэсний төвийн шилжилт хөдөлгөөний байранд нэг цэгийн үйлчилгээг нээж амралтын өдрүүдэд 09:00-18:00 хүртэл ажиллуулахаар болжээ. Энэхүү нэг цэгийн үйлчилгээгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч та бүхэн дүүрэг харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.