“Улс төрд манлайлагч” төслийн II шатны шалгаруулалт маргааш эхэлнэ
UBS телевизээс санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн II шатны шалгаруулалтмаргааш эхэлнэ.II шатны шалгаруулалт  19, 20-ны өдрүүдэд  явагдах юм байна.Тодруулбал Баянгол, Багануур, Налайх дүүрэг Дундговь аймгийн оролцогчдын шалгаруулалт UBS телевизийн байранд болох бол Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болон Дорнод аймгийн оролцогчдын шалгаруулалт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хурлын танхимд болох юм байна.

Харин Баянзүрх дүүрэг болон Хэнтий, Дорнод аймгийн оролцогчдын шалгаруулалт Баянзүрх дүүргийн Иргэний танхимд болох бол Сонгинохайрхан дүүрэг болоод Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн оролцогчдын шалгаруулалт Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд болох юм байна. Тэгвэл Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн оролцогчдынх Ховд аймгийн Жаргалант суманд болох аж. Харин Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн оролцогчдын шалгаруулалт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэний танхимд болох юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.