Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тарваган тахлын байгалийн голомт идэвхжиж байгааг тогтоолоо

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 9 секторын нийт 81.0 мянган га талбайд байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул хэлбэрийн шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Лабораторийн шинжилгээгээр Сэргэлэн сумын нутаг “Шар худаг” /3224713342/ гэдэг газраас олзворлосон үлийн цагаан оготно (Lasiopodomys brandtii)-оос дээжилсэн сорьцонд ийлдэс судлалын аргаар шинжилгээ хийхэд тарваган тахал өвчний үүсгэгч /Y.Pestis/ илэрсэн ба сорьцыг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораториор баталгаажуулж, тухайн нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхжиж байгааг тогтоолоо.

Өмнө нь Сэргэлэн сумын нутагт 2002, 2007, 2008, 2010 онуудад хийсэн байгалийн голомт хяналтын шинжилгээгээр олзворлосон үлийн цагаан оготно, түүний бүүрэгнээс өсгөвөр, 2011 онд хийсэн шинжилгээгээр эерэг материал илрүүлж, тус сумын нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхтэй явагдаж байгааг тогтоож байсан билээ.

НИЙСЛЭЛИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongolchyyd mini naad sar hylganaan byy  2019-08-30 12:35:57
    tarbagnii golomt tahal ene terees aihaan baisan teneg Mongolchyyd yana daa!!yrid bol ter tahal chini hyis temterdeg baisan mas enderjuulsen hyanalt togtooj labo...
  • Тарваганы маханд дургүй хүн 2019-08-30 04:05:36
    тарвага биш үлийн цагаан оготно гэж байна шүү дээ. аз болж монголчууд тарваганаас бусад амьтныг барьж идэхгүйм даа
  • ddd 2019-08-30 03:04:34
    oooo
  • Baldan  2019-08-30 02:26:51
    Sergelen sum tarvaga bhgui bolood udaj bna doo