Б.Хурц нарт холбогдох хэргийг замхруулах зорилго байгаа юу
2016 оны сонгуулиас хойш дэгдсэн шуугиан бол 60 тэрбумын эргэн тойронд дахь асуудал юм. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн дунд сошиал орчинд 60 тэрбумын гэгдэх аудио бичлэг тарж эхэлсэн. Үүний дагуу хуулийн байгууллагаас холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэн тухайн асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнээд 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Улмаар 2017 оны 5 сараас тухайн асуудал дахин яригдаж эхэлсэн бөгөөд аудио бичлэгийн хэмжээ ихсэж 40 минутын, 90 минутын, 162 минутын бичлэгүүд шинээр гарч ирсэн. Үүнтэй холбогдуулж Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх шинэ бичлэгүүдийг шалгах шаардлагатай гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Ингээд хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ч уг бичлэг эвлүүлэг гэж дүгнэсэн байдаг. Тодруулбал, бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь нь олдоогүй. Мөн авилга өгч ажилд орсон гэх баримт байхгүй учраас прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 

Тэгвэл яг үүнтэй адил нөхцөл байдал Б.Хурц нарт холбогдох хэрэгт үүсээд байгаа аж. Хоёр долоо хоног дамжин зургаан өдөр хуралдсан Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны төгсгөлд нотлох баримт дутуу гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Олон нийтэд эрүүдэн шүүсэн бичлэг нь нэгэнт ил болчихсон тохиолдолд ийнхүү  дутуу материалаар яллах дүгнэлт үйлдэж албаар хугацаа хожиж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг дуусгах зорилготой гэж хардах хэсэг байгаа юм. 


П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • fr 2019-09-01 01:12:15
    элэгмуут доржтой нь хамт цаазын ялыг нь сэргээж хариуцлага тооц
    202.9.43.88
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-30 03:36:53
    тамхины хэрэг бас бгаа з дээ
    103.10.23.238
    Мэдэгдсэн Хариулах