Л.Оюун-Эрдэнэ: ''Эрдэнэт''-тэй холбоотой нэг шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн
Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарт "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй гэх үндэслэлээр ЗГХЭГ-аас Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан билээ. Уг гомдлын хариу өчигдөр иржээ. Энэ асуудлаар өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр "М.Батсуурь шүүгчийн тухайд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол гарч, сахилгын хэрэг үүсгэхээр болсон. М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрх зүйн газрын захирлаар, эцэг Мишиг нь "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон "Юнайтэд энержи" компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд үүнийгээ АТГ-т өгдөг ХОМ-тээ дурдаагүй болох нь нотлогдсон гэж үзэж байгаа юм байна. М.Батсуурь нь Эрдэнэттэй холбоотой хэргүүдийг албаар түүж авч, 49 хувийг худалдан авсан талд шийдсэн гэж хардаж байна.

Харин Х.Идэр шүүгчийн тухайд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан. Х.Идэрийн аав УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр гэдэг хүн "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авсан этгээдүүдээс цалин авч ажиллаж байсан нь тогтоогдсон. Мөн "Эрдэнэт"-тэй холбоотой хэргүүд дээр Х.Идэр шүүгч ажилласан. Шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн албан бичигт Х.Идэр нь хүүхэд байхаасаа эцэг Хувьтөгөлдөртэй хамт амьдарч байгаагүй. Тиймээс ХОТ-тээ анхнаасаа энэ талаар дурдаагүй. Мөн Х.Идэрийг шүүгч болоход Д.Хувьтөгөлдөр гэдэг хүн ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй байсан талаар дурдсан байна. Үүнийг бид хүндэтгэн хүлээж авч байгаа. Цаашид шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн бичгийг үндэслэн АТГ болон шүүгчийг томилдог субьектэд хандах нь зүйтэй юм гэж үзэж байгаа" гэсэн тйлбар өглөө.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-08-30 08:30:02
    хувьтегелдер гэж том данхар толгойтой уллан архичин засгийн ордны хойд сааданд унтаж байдагсан
    202.9.43.116
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2019-08-30 05:35:35
    ИНГЭЖ ШОУДАХ БАЙСАН БОЛ ШҮҮХ,ПРОКУРОР ЦАГДАА ГАДААД ДОТООД ЯАМ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР 76ГИШҮҮДИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ОЛОН ХҮН АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИТЭЙ БОЛНО ДОО...
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-08-30 03:37:06
    сахилгын хэрэг гэхээр зүгээр шахуу өнгөрөх юм уу
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах