Онгоцны ослоос амьд үлдэх магадлалтай 10 боломж
АНУ-ын Иргэний нисэхийн холбооны албанаас /FAA/ онгоц осолдох мөч буюу түүнээс өмнө хэрэгжүүлсэн тохиолдолд амьд үлдэх боломж бүхий арван аргыг нийтэлжээ.
  1. Хэрвээ танд сонголт байгаа бол аль болохоор том хэмжээтэй лайнерыг сонгоорой. Учир нь онгоц хэмжээгээрээ том байх тусмаа таны болон бусад биетүүдийн сул хөдөлгөөнүүдийг шингээх боломж нь арвин байх юм.
  2. Онгоц тэнгэрч нисч зорчигч зөөдөг болсон цагаас эхлээд яригдах болсон нэг сэдэв бол хаана суувал аюул багатай вэ гэдэг асуулт билээ. Гринвичийн их сургуулийн профессор Эд Галигийн судалгаанаас үзвэл онгоцны ослоос  амьдүлдсэн ихэнх хүмүүс ослын хаалганаас таван эгнээ суудал холгүй сууж явсан байсан гэх юм. Тиймээс онгоцны сүүл хавьцаа, толгой хавьцаа гэхээсээ илүү гарцтай ойр сууж байвал боломж өндөр байх нь.
  3. Зөв хувцаслах хэрэгтэй гэнэ. Улс хоорондын онгоцнууд хэдэн тонн шатахуун "чихэж" аваад нисдэг тул осол болох ихэнх тохиолдолд шүдэнз адил асдаг гэх. Синтетик бус материалаар хийсэн урт ханцуйтай цамц, өмдтэй, намхан өсгийтэй гутал углан аялж яваад бага түлэгдсэн хүмүүс ийм зөвлөгөө өгчээ.
  4. Онгоцонд ороод суусны дараа үйлчлэгч нар аюулгүй ажиллагааны зааварчилгааг биечлэн үзүүлдэг шүү дээ. Гэтэл FAA-ийн илтгэлд өгүүлэхдээ тэр зааварчилгааг онгоцноос буугаад ирж буй зорчигчдын 90 орчим хувь нь огт анзаараагүй, үйл ажиллагааг нь давтаад хий, тайлбарла, гэхэд санахгүй байсан гэж бичжээ. Уг нь FAA-гийн тайлбарласнаар бол таны амьд үлдэх тарни чинь тэнд бичээстэй байгаа гэдгийг хүмүүс ойлгодоггүй гэсэн байна.
  5. Онгоц хөөрснөөс хойших гурван минут, газардах үеийн найман минут, нийлээд энэхүү 11 минут бол бүх ослын наян хувийг багтаасан эгзэгтэй мөч гэж байна шүү. Эдгээр цаг хугацааны үед сонор сэрэмжтэй, нойрмоглохгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй, бусдын анхаарлыг татахгүй байхыг хичээж сураарай.
  6. Хамгаалалтын бүсийг онгоцны удирдлагын зүгээс "бүсээ зүү" гэсэн дохио өгөх бүрт белүүлж зүүх.
  7. Онгоц хэзээ ч хормын дотор осолддоггүй гэнэ. Танд өөрийгөө хамгаалах хэдэн хором заавал олддог. Зөв байрлал эзэлж толгойгоо гараараа хүрээлэн эсрэг суудлынхаа түшлэг рүү сайн налсан байхад бага бэртдэг аж.
  8. Эргэн тойрны хүмүүс шуугилдаад бужигнах үед эрүүл ухаанаа хадгалж үлдэнэ гэдэг тун чухал чанар. Нисгэгч болон стюардесс тийм үед бас хүн л болсон хойно буруу шийдвэр гаргах тохиолдол байдаг тул эрүүл ухаанаар нөхцөл байдлыг анзаарч зөв шийдвэрийг гаргахыг хичээх хэрэгтэй. Тэр бүр далай дээгүүр нисдэггүй, тэгээд ч хий шахсан шар хантааз хөдөлгөөнд саад учруулдаг тул онгоцноос буухаас өмнө ослын хантаазыг бүү үлээ. Энэ бол 1977 оны Боинг-737 онгоцны сүйрлээс амьд үлдсэн Пол Хэкийн зөвлөгөө юм шүү.
  9. Ачаагаа хая. Тээшний хайрцагт байгаа эд зүйлс, чемодан чинь хүний амьнаас илүү үнэтэй гэж үү. Та хэн нэгэн таны хойно байгаа, яарч байгаа хүний алтан мөчийг хулгайлж буй гэдгээ санах хэрэгтэй.
  10. Онгоцноос буусан даруйдаа зугт. Бараг дуусч байгаа түлштэй онгоц ч холдоод л 90 секундын дараа дэлбэрдэг гэнэ. Аюулгүй байх хамгийн богино зай нь 150 метр тул мөлхөөд ч болов тэр зайнд оч гэжээ.

Эцэст нь хэлхэд ухаантай хүн бусдын алдаан дээр суралцдаг гэдгийг санаж амьдралд хэзээ ч бүү тохиолдоосой, ер нь тохиолдохгүй нь ойлгомжтой гэдэг үзлээр өөрийгөө цэнэглээд дээрх зөвлөмжийг "тархиныхаа мухарт шидчих" гэж FAA өгүүлсэн байх юм.
Эх сурвалж: Өдрийн сонин
Д.Бат-Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.