“Глоб”-ын Ж.Мэндбаяр хэргээ задалж, дахин шалгуулна
Одоогоос 10 гаруй жилийн өмнө “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоо дампуурлаа зарлаж, тус хоршооны дарга Ж.Мэндбаярыг залилангийн хэрэгт буруутган шүүхээс 10 жилийн хорих ял оноосон билээ.

Ингэхдээ байрлаж байсан байрыг нь төр хувьчилж, худалдсан бөгөөд өнөөг хүртэл “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны олон зуун үйлчлүүлэгчийн хохирлыг бүрэн барагдуулаагүй байгаа юм.

Шүүхээс 10 жилийн хорих  ял сонссон Ж.Мэндбаяр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хорих ангид ялаа эдэлж дуусаад өнгөрсөн 2015 онд суллагдсан. Суллагдснаасаа хойш хэдэн удаа хэвлэлийн хурал хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхантай дайтаж эхэлсэн. Учир нь хөрөнгийг нь үнэгүйдүүлж зарсан гэдэг.

Мөн тэрбээр өөрийнх нь залилангийн гэх хэргээ дахин задалж, шалгуулахаар өмгөөлөгчдийн баг аван ажиллаж эхэлсэн байна. Түүнийг улстөрийн зорилгоор яллалсан гэх. Тодруулбал, иргэний журмаар шийтгэх хэргийг эрүүгийн хэрэг болгон шийтгэсэнд гол учир байгаа юм.

Тэрбээр энэ талаараа ярихдаа “Би өнгөрсөн хугацаанд хуулийг судалж, өөрийнхөө хийсэн гээд байгаа бүх хэргээ бүр нэг бүрчлэн судалсан. Тэр үед өмгөөлөгч гэж хүмүүс байсан учир тэдэнд найдаж өөрийгөө хойш нь тавьсан байсан. Тухайн үед хоёр өмгөөлөгчтэй байсан. Өмгөөлөгч хүртэл ялагдаж байгаа энэ хэрэг ер нь ямар хэрэг юм бэ гэж бодсон. Хууль судалсан 9 жил минь шүүхтэй тэмцэх тэмцэл болсон. Яг өөртэйгээ холбогдсон залилан мэхлэх гэсэн зүйл заалтыг тал бүрээс нь судалж, дүгнэж, цэгнэж үзлээ.

Одоо би шүүхтэй биш шүүх рүү ороод маргана, мэтгэлзэнэ. Тэгэхдээ шүүхтэй биш намайг яллаж байгаа яллагч талтайгаа мэтгэлцэнэ. Өөрөөр хэлбэл, би өмгөөлөгч авсан хэргээ задлахаар ажиллаж байна. Хэргээ задална гэхээр хуульчийн дүгнэлт гаргуулж байж задална. Харин одоо өмгөөлөгч, хуульч нар дүгнэлтээ гаргасны дараа хууль зүйн үндэслэл байна уу гэдгийг гаргана. Бас задлах баримтууд ч байгаа. Гэхдээ цаг хугацааны хувьд болоогүй” гэж ярьжээ.

Ийнхүү өмгөөлөгчдийн багтай ажиллаж байгаа түүний хувьд өөрийнхөө үйлдсэн гэх хэргийг дахин шалгуулж, хэргээ цагаатгахаар ажиллаж буй.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hogiin luivarchin 2019-09-12 06:14:23
    Dandaa baritsgui barin tavin yum yarij, hunii tarhiig budliulj oortoo ashig unagaana. Zadlah barimtuudaa zadlaj baij zadlah undeslelee garna shuu dee. Yostoi .....
    185.72.246.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Ок 2019-09-04 05:39:12
    Мөнгөө авъя аа
    150.129.140.236
    Мэдэгдсэн Хариулах
  • muu novsh  2019-09-02 08:41:34
    muu novsh bairnii uridchilgaa baahan hunees avaad butsaaj ogoogui, yamar nuureeree amid yavaa yum, uheech chi. chinii uhel olon huniig taivshruulna.
    202.131.251.130
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-09-02 01:12:44
    чоно борооноор гэж уг бий дээ манай хуульчид емгеелегч нар иймэрхуу амьтад дээр ажиллаад байдаг юм биш байгаа даа тэмээн дээр ямааны гарз болохвийдээ жудаг минь...
    202.9.43.116
    Мэдэгдсэн Хариулах