''Твиттер'' компанийн захирлын хаягийг хакерджээ
Нийтийн цахим сүлжээний "Твиттер" компанийг үндэслэгч Жэк Дорси үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлан доромжилсон болон дэлбэрэх бодис хүртэл тавина гэж заналхийлсэн олон мессежийг жиргэжээ. Мессежинд бичсэнээр кибер дээрэмчид Сан Франциско хотын "Твиттер" компанийн төв байрыг бөмбөгдөнө гэж сүрдүүлсэн байна. Мөн фашист Герман муу юм юу ч хийгээгүй гэж мэдэгдсэнээс гадна Адольф Гитлерийг магтжээ.

Харин хакеруудын нийтэлсэн жиргээнүүдийг кибер халдлага хийснээс 15 гаруй минутын дараа устгасан байна. Компанийн зүгээс "Жэк Дорсигийн хаягийг хакердсан гэдгийг мэдэж байна. Юу болсон талаар судалж байна" гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ. "The Verge" сонинд бичсэнээр хакерууд твиттерт жиргэхийн тулд "Cloudhopper" гар утасны мессежний аппликейшнийг ашигласан аж. Мөн энэ хакерууд нь "Youtube" сувгийн олон хэрэглэгчийн хаягийг хакердсан кибер дээрэмчид байж болзошгүй юм байна. Тухайлбал, блогчин Жеймё Чарльз, Шэйн Давсон, Канадын инээдмийн жүжигчин Кинг Бачийн "Youtube" сувгийг хакердсан хүмүүс байжболох аж. Твиттер компанийн захирал Жэк Дорси нь 42 настай бөгөөд цахим сүлжээнд дөрвөн сая гаруй хүн дагадаг байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.