Нийслэлийн МХГ-ын ажлын байрыг хумьсан шийдвэр
Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газруудыг энэ сарын 2-нд буюу өнөөдрөөс эхлэн “хаалгаа барих”-ыг сануулсан байна. Учир нь энэ байршилд цайны газар, кафе,  байрлах нь оршин суугчдын тав тухыг алдагдуулдгаараа хамгийн их гомдол дагуулдаг байна. Иймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудын зөвшөөрлийг цуцалж эхэлжээ.

Гэвч хотын төвд байрлах ихэнх кафе цайны газрууд орон сууцны нэгдүгээр давхар үйл ажиллагаа явуулдаг. Угаас жижиг цайны газар, кафе ажиллуулахад тусгайлан газар авч, байшин барьж үйл ажиллагаа явуулах боломжгүй. Иймээс орон сууцны нэгдүгээр давхрыг сонгон ашиглахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ дагуу холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авснаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй олон ААН-үүд бий. Тухайн ААН-үүдийг 4-5 иргэнийг цалинжуулж, татвараа төлөн үйл ажиллагаа явуулж буй. Гэтэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шууд хаах шийдвэрийг танилцуулсан байна. Нэг талаар хуулийн дагуу холбогдох шийдвэр гаргаж байгаа ч өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй, ажлын байр бий болгож буй ААН-үүдэд халгаатай шийдвэр гаргаж байгаа гэдгийг сануулах нь илүүц биз.


П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-09-03 04:02:56
    Сэтгүүлч нар тухайн сэдвээр мэдлэгтэй байж мэдээлэл бэлтгэх хэрэгтэй. Эрүүл ахуйн шаардлагад хүнсний чиглэлийн үйл ажиллагааг орон сууцанд эрхлэхийг хориглодог...
  • Хотын унаган 2019-09-02 08:23:26
    40,50 мянгатын бараг л бүх 1- давхар хоолны газрууд. Үнэхээр оршин суугчидын дургүйг их хүргэдэг. Бар мэт нь шөнөжин шуугилдана, орилоно, зодолдоно, бөөлжинө, ...
  • ЗӨВ ШИЙД 2019-09-02 04:43:35
    бгд ИЙН 14 ХОРООНЫ 18 БАЙРНЫ 4-Р ОРЦОНД пирожки ХИЙЖ ЗАРДАГ. ИЙМ газрыг хаах ёстой. Нэг хүний бизнесээс болж, оршин суугчид эрүүл мэндээрээ хохирч болохгүй.
  • хүн 2019-09-02 04:18:09
    эрүүл ахуй ариун цэврийн хувьд бол яагаад ч тохирохгүй.угаасаа маш бохир орчинд үйл ажиллагаа явуулж ирсэн
  • Тун зөв 2019-09-02 04:13:07
    ЧД-н 3-р хороо 6А байрны дор 2 гуанз коридорт хоол бэлддэг. Агаар соруулагчаа тогоо хэмнэх гэж ажиллулах нь ховор. Орц эхүүн унэртэй болсн. Хог нь орцонд хөглр...
  • зочин 2019-09-02 03:57:10
    Уул нь зөв шийдвэр юмаа. Орон сууцанд үйлчилгээ тэр тусмаа хоол хийдэг газруудыг болиулах хэрэгтэй. Өөрсдөө тийм байранд амьдраад үзээрэй. Гаргасан шийдвэртээ ...
  • Z 2019-09-02 03:27:38
    Business hiij bgaa hun anhnaasaa Zuv shiidver gargaj, bairlal ntree ireeduigee harj songoh yostoi. Buruug ni medseer baij, garlaga bolj Garch bgaa Yuma.
  • иргэн 2019-09-02 03:19:45
    эруул орчин аюулгуй байдал хууль журмаа мердех нь зевее алийн болгон ядуугаа емнее барьж хууль дурэмийг уландаа гишгэх юм бэ одоо болно урагшаа зев шийдвэр
  • moojig 2019-09-02 03:10:53
    Sanjmitab gishuun manai studin zaluug zodog tanhairsan efir haagdaad 3 jil boljin. Sanjmitab efir haaj medeelel abah erhiig haasan. reket gedeg unen shuu
  • Иргэн төвтэй хяналт 2019-09-02 02:34:34
    Барилгын насжилт, аюулгүй байдал, Оршин суугчид, ард иргэдээ бодож гарсан шийдвэр..
  • Зочин 2019-09-02 02:12:24
    Ажлын байргүй болох нь гээд дагаж мөрдөх хууль журам хэрэгжихгүй байх ямарч боломж байхгүй...
    • далдагнагчаа 2019-09-02 04:12:29
      Тэрбумаар нь авсанууддаа хуулийг хэрэгжүүлэл дээ тэгвэл бусад нь өөрсдөө л хуулиа дагачихана чи далдагдах ч шаардлагагүй