В.В.Путин охидынхоо талаар ийнхүү ярьжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад албаны айлчлал хийж байна. Энэ айлчлалыг дэлхий нийт харж байгаа бөгөөд түүний талаар амьсгалж байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу.

Их гүрний Ерөнхийлөгч Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойг угтаж, албаны айлчлал хийнэ гэдэг Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг билээ.

Ерөнхийлөгч В.В.Путины улс төрийн карьер гэхээс илүүтэй хувийн амьдрал нь олны анхааралд их байдаг. Хоёр охинтой бөгөөд охидоо ОХУ-даа их дээд боловсрол эзэмшүүлсэн талаараа нэгэн сонирхолтой ярилцлагыг өгчээ.

Тэрбээр “Миний охид эх орондоо амьдардаг, Оросоос өөр оронд хэзээ ч амьдарч байгаагүй. Тэд зөвхөн Оросын их, дээд сургуульд суралцсан. Би тэднээр бахархадаг. Охидууд маань шинжлэх ухаан, боловсролын салбарт ажиллаж байгаа.Миний охид Европын гурван хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэд улс төрд оролцдоггүй, ямар ч хэлбэрээр оролцдоггүй" хэмээн ярьжээ.

Том охин Мария нь 1985 онд Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотод төрсөн. Маша 2011 онд Москвагийн Улсын их сургуулийн Анагаах ухааны факультетийг эмнэлгийн зэрэгтэй төгсөж, Оросын Хүүхдийн эндокринологийн хүрээлэнгийн дэргэдэх Эндокринологийн судалгааны төвд дадлага хийж байж. Анагаах ухааны докторын зэрэгтэй.

Тэрбээр Англи, Голланд, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд хүүхдийн эндокринологич мэргэжилтэй, анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, эмч юм. Хамгийн сүүлийн мэдээллээр Мария хорт хавдрын судалгаа, эмчилгээнд чиглэсэн Номека эмнэлгийн цогцолбор Санкт-Петербург хотод байгуулахаар хамтран ажиллаж байна.

Номека эмнэлэгийн цогцолбор 20,000 өвчтөнийг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд жилд 10,000 мэс засал хийх боломжтой юм. 2021 онд эмнэлэг нээлтээ хийнэ.Уг төсөл нь 100 хувь хувийн хөрөнгө оруулагч нар санхүүжүүлж буй төсөл аж.

Дүү Катерина нь Путиныг Герман улсад ажиллаж амьдарч байхад төржээ.Физик, математикийн ухааны докторын зэрэгтэй. Москвагийн Улсын Их Сургуульд ажилладаг. Москвагийн Улсын Их Сургуулийн дэргэд Москва хотын шинжлэх ухаан, технологийн хөндийг бий болгох томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлж байгаа. Охин Катя Москвагийн Улсын Их Сургуулийн Цогц Системийн Математик судалгааны хүрээлэнд ажиллаж байхдаа сэтгүүлчдэд тархины цахилгаан импульсийг хянахад чиглэсэн технологийн дэвшлийн талаар хэд хэдэн сонирхолтой ярилцлага өгч байсан байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хамт 2019.09.02

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зандантулгасүх 2019-10-03 07:01:20
    Өнгө, мөнгө, эрх мэдэлд амиа тавьдаггүй зөвхөн монгол улс, монгол түмнийхээ төлөө зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулах ЕРӨНХИЙЛӨГЧ мөн гэдгийн таних ямар арга???
  • Xjj 2019-09-04 02:49:57
    Solongos hurgentei shig sanagdahii
    202.9.42.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Toma 2019-09-04 01:52:30
    Putin eronhiilogch uneheer saihan udirdagch.
  • zochin 2019-09-03 23:43:26
    Mongold avilgal 100 jil urgeljine gej bodoj b.a daa
  • Дарь 2019-09-03 15:58:29
    Бурхан гэж байдаг бол манай монгол оронд минь Путин шиг удирдагч илгээж өгч хайрлаач одоо аврахгүй юм бол оройтох гээд бна авилга хээл хахууль гаарч бна туслч ...
  • fr 2019-09-03 12:06:39
    ЗӨВЛӨЛТ -МОНГОЛ ПУТИН-БАТТУЛГА хоероороо бахархаж байна, БИ л хувьдаа баярлаж байна/ намайг дунд сургуульд байхад/,1984 онд Л,И БРЕЖНЕВэнэ буянтай хөгшинийг өнг...
    202.9.42.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Ванданмагсар 2019-09-03 08:04:47
    Маргаан байхгүй, дэлхийн хэмжээний шилдэг сайн удирдагч даа. Ямар Орос орныг хүлээн авч ямар болгов. Түүнээс суралцах юм бидэнд их байна.
    • dfsdf 2019-09-03 15:32:33
      shildeg udirdagch hun uls ornoo delhiin hamgiin haalttai, hun amih ni usult bur uruudsam, arhidalt, yaduurla, avilgal, shudarga bus um cegcelsen ul bolgodgui
  • зочин 2019-09-03 04:35:56
    энэ хүнээс манай удирдагч нар суралцаад хараад судлаад авдаг болооч дээ манайхан ичмээр юм даа зайлуул
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-03 04:15:40
    Мундаг оюунлаг охидтой юм бна. Өөрөө ч агуу удирдагч шүү. Орос орныг ямар баймнбг одоо ямхр болгочоод бна.