ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хөлөглөдөг онгоцтой танилц
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өөрийн хөлөглөдөг “Ил-96” агаарын номер нэг хөлгөөрөө өчигдөр орой Монгол Улсад газардсан юм.

Түүний хөлөглөдөг агаарын хөлөг нь нүсэр том ч харсан хүн бүхний харааг татна. Дотор тал нь орд харш шиг тансаг юм.



“Ил-96” агаарын хөлөг №1 нь 500 сая орчим ам.доллараар бүтээгдсэн ба тансаг тавилгуудаас гадна холбоо, электроникийн орчин цагийн бүх төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон байна.

В.В.Путины агаарын хөлгийн интерьерын тавилгуудын ихэнх нь  алтадсан байдаг. Ариун цэврийн өрөөний тосгуурын таг, угаалтуур нь хүртэл мөн л алтан чимэглэлтэй билээ.

В.В.Путины онгоц дахь хурал, зөвлөгөөний өрөөний арьсан буйдан сандлууд нь бүгд аюулгүйн бүстэй.

Унтлагын өрөө нь онгоц шигээ орон зай ихтэй харагдана. Ерөнхийлөгчийн агаарын хөлөг нь ердийн зорчигч тээврийн онгоцыг бодвол уртасгасан их биетэй. Ерөнхийлөгчийн онгоцны урт нь 65 метр, далавчийн дэлгэлт нь 65 метр, нислэгийн дээд өндөр нь 12000 метр, дээд хурд нь 900 км/цаг. Буулгүй 13.000км нисэх чадалтай.

Ерөнхийлөгчийн онгоцыг холбооны орчин цагийн төхөөрөмжөөр тоноглосон ба шаардлагатай үед онгоц цэргийн командлалын бүрэн ажиллагаатай төв болох юм.

Воронежийн нисэхийн үйлдвэрт бүтээсэн энэхүү онгоцыг радарт баригдахыг бууруулсан тусгай бүрхүүлээр бүржээ.
Мөн онгоцонд радио саад тавих төхөөрөмжтэй. Тэрбээр биеийн тамирийг эрхэмлэдэг учир онгоцонд биеийн тамирын жижиг танхимтай.

Онгоцны гал тогоонд рестораны түвшинд хоол бэлтгэх бүрэн боломжтой.



Ерөнхийлөгчийн онгоцыг хамгаалахад 68 хүртэл тооны сөнөөгч онгоцнууд ашиглагддаг гэнэ.

Оросын Ерөнхийлөгчийн мэдэлд дөрвөн ийм онгоц байдаг ба нислэгт дөрвүүлэнг нь бэлтгэх бөгөөд Ерөнхийлөгч нэгийг нь хөлөглөж, гурав нь халхавчийн үүрэг гүйцэтгэнэ.


 





О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Лорд 2019-09-05 03:42:59
    Өө за за лаг юмаа.Би хувьдаа ганц ийм онгоцтой болох юмсан.Мөрөөдөж л суухаас даа
    103.229.122.102
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-09-05 02:09:45
    ih gvrnii aguu erunhiilugch hiihee hiij erhee ch edleh um ard tvmniihee tudiigvi delhiid hvleen zuvshuururgsun delhiin udirdagch vneheer tansag um
    202.126.89.62
    Мэдэгдсэн Хариулах
  • өлөн 2019-09-04 05:19:40
    батлага одоо буухаасаа өмнө нэг онгоц захиалж хийлгэж дээ.
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-04 00:26:18
    Оросын ард түмэн одоо байгаагаасаа илүү амьдрах гавьяатай боловч ховдог түшмэлүүдээсээ болоод хязгаар нутгийнхан нь биднээс доор амьдардаг нь даан ч харамсалта...
    202.131.249.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-09-03 16:48:13
    Tom gurnii aguu erunkhiilugch.
    182.245.122.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-03 15:30:04
    Алтан суултуур бол дарангуйлагчийн таних тэмдэг.
    107.167.106.62
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2019-09-05 02:11:39
      honshoortoi oros
      202.126.89.62
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-09-03 09:08:14
    манайхан л оросуудыг урдах шигээ бодоод байгаа болохоос дэлхий айж байгаа юм биш үүү үнэхээр агуу ард түмэн оросууд шиг зовлон үзсэн орон бараг байхгүй
    64.119.26.12
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-03 07:16:29
    аргагүй л том гүрэн дээ сайн ч ерөнхийлөгч
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2019-09-04 01:11:42
      Elbegdorjid bgaa gesen
      202.9.43.9
      Мэдэгдсэн Хариулах