Үдээс хойш бага зэргийн бороо орно

Малчид, ард иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар,  говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар салхитай байна.

 2019 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өмнөх өдрөөсөө сэрүүсч 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 31 хувь, агаарын даралт 865  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.