"Номын баяр" эхэллээ
Соёл, спорт аялал жуулчлалын яам, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй “Номын баяр” өнөөдөр Чингисийн талбай дээр болж байна.

Уламжлал ёсоороо 16 дахь баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид байх бөгөөд хүндэтгэлийн улаан хивсний ёслол юм. Мөн харааны бэрхшээлтэй иргэдийн номын сангийн эрх зүйн орчин, номын сангийн шинэлэг үйлчилгээ, номын зах зээл сэдвээр илтгэл тавигдана.

“Номын баяр” өдрөөр тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулах, үнэт ховор номын үзэсгэлэн, хамгийн их уншлагад гарсан, уншлагад гараагүй номын үзэсгэлэн, Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их уншигддаг уран зохиолын номын рейтингийг тогтоох юм. Мөн номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт зэрэг ном тойрсон олон олон үйл явдал болж байна.

Ахмад зохиолчид өөрсдийн ном бүтээлээ сурталчлан оролцож, гарын үсэгтэй худалдаалах юм. Мөн ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50% хямдруулан худалдаална. Зохион байгуулагчдын зүгээс төрийн болон бизнесийн байгууллагуудад хандан номын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, ном худалдан авч, тархи оюунаа цэнэглэн оюундаа хөрөнгө оруулахыг уриалж байгааг дуулгалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхмаа 2014-09-20 06:24:23
    бие биеэ зөв ойлгож,хайрлах сэтгэл нь яасан бэ, манаЙ МОНГОЛчууд уг нь их сайхан сэтгэлтэй, бие биенээ их дэмждэг хүмүүс ш дээ. Энэ эгч хүүхдийн төлөө хувь нэмрээ оруулж байгаад нь чин сэтгэлээсээ улам их өөдрөг байхыг бэлэгдье. Ваар үйлчилгээний газар ба
    • зочин 2014-09-20 06:29:38
      зөв шүү шамдаарай Та, зөв сайхан сэтгэлтэй, хүнлэг, сэтгэлээсээ хүн байналэээ. Танд амжилт хүсье. Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон ухаантай дайчин цоглог хүүхэн шүү