Д.Хаянхярваа: Монгол төрийн алба чадамжгүй болсон нь улс төрийн намтай холбоотой
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын баг, Байнгын хорооноос гарсан 150 орчим саналын томьёоллоор явуулах санал хураалт үргэлжилж байна.
 
Үндсэн хуулийн 46.4-т "Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна" гэж өөрчлөн найруулахтай холбоотой санал, байр сууриа гишүүд илэрхийлэв.
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Төрийн алба гэлтгүй аливаа ажил мэргэжил эзэмшсэн хүн тодорхой шат дамжлагыг дамжиж мэргэшсэн буюу мэргэжлийн болдог.
 
Монгол төрийн алба чадамжгүй сул болсныг зарим хэсэг нь хуулиндаа, нөгөө хэсэг нь хүндээ байгаа гэж тайлбарладаг. Харин би үүний шалтгаан нь улс төрийн намуудад байна гэж үздэг. Сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн намууд төрийн албыг бужигнуулж бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийн, албан хаагчдыг халж сольдог нь хэрээс хэтрээд байна.
 
Өнөөдөр төрийн албан хаагчдын төрд итгэх итгэл алдарч, идэвхи зүтгэлтэй ажиллах сэтгэлийн гал нь унтарсан. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Улстөрчид, улс төрийн намуудын буруутай үйл ажиллагаанаас болж байгаа юм. Сүүлийн хэдэн сонгуулийн үр дүнг хар. Өнөөдрийг хүртэл төрийн албанд халаа сэлгээ явагдаж байгаа. Ямар нэг шалтаг шалтгаанаар мэргэжлийн бус хүмүүс төрийн албанд очсоор байна.
 
Монгол төрийн дархлааг сайжруулж, мэргэшсэн төрийн албан хаагчдаа хамгаалах зорилгоор, дээр дурьдсан шударга бус үйлдлүүдийг цэгцлэхээр энэ өөрчлөлтийг оруулж ирсэн гэж ойлгож байна.
 
Сайн засаглалтай, чанга төртэй орнуудын төрийн алба яг энэ шатлан дэвших системээр явдаг. Шатлан дэвших замаар олон жил ажилласан төрийн албан хаагч өндөр хөгжилтэй оронд сайн сургууль төгсөж ирсэн залуу мэргэжилтнээс илүү туршлага хуримтлуулсан байдаг. Дадлагажих, мэргэших нь цаг хугацааны асуудал юм” гэлээ.



П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-05 07:41:29
    Тань шиг хүн УИХ д олон байгаа учраас ийм байгаа юмаа Өөрөөсөө буруу г хайх хэрэгтэй.Таны нам шүү дээ Та дарга н байсан эрт засахгүй яасан юм бэ дээ.
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Tiim ee 2019-09-04 09:22:27
    Unen shuu turiin albiig namuud sulruulsan odoo ch gesen bolihgui yumaa chadvargui namiin gishuun ah duu holboo sulbeetei humuuser tomiloodl baih yumaa
    202.126.89.66
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2019-09-04 08:01:43
    Мөхөс миний ойлгож байгаагаар нам гэдэг нь энэ хэдэн улс төрчид билээ.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-04 07:48:18
    Хорлогхярваа шиг төрийн түшээтэй болсон учраас төрийн алба чадамжгүй болсон доо.
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • hyn hog oo?.... 2019-09-04 07:30:48
    cham sig lud hoorond ni hytgan yimyyldeg bylterdeg biz dee!!chinii yg hereggyi ee!!nobs oo!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-09-04 06:25:27
    үнэн хэлжээ. Намууд мэргэжилийн боловсон хүчин дутагдалтай. Улс төрч гэсэн цээжээ дэлдсэн хоосон мэдлэгдтнүүдээр дүүрсэн цүнх баригчаас өөр боловсон хүчингүй
    43.228.130.60
    Мэдэгдсэн Хариулах