“Гамшгийн даатгалын хууль”-ийн төсөл боловсруулахад хамтран ажиллахаар болов

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Гамшгийн даатгалын хууль”-ийн төсөл боловсруулахад хамтран ажиллах, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Захиргааны удирдлагын газрын дарга н.Батзориг, актуарч н.Батболд, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, тус газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Дөвшин нар оролцов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.