АНУ Афганистан дахь цэргийн баазаа хаана
АНУ-ын Афганистан дахь тусгай төлөөлөгч Залмай Халилзад Вашингтон Талибанчуудтай хйисэн гэрээг цуцалсан учраас Афганистанаас 5000 цэргээ татах, цэргийнхээ таван баазыг хаах боломжийн талаар судалж байна гэж мэдээлжээ. Тэрээр "Энэ баримт бичгийг хаасан гэж мэдэгдэхийнхээ өмнө бид эхнээсээ ийм үр дүнд хүрсэн" гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Вашингтон цэргээ татаж, цэргийн баазаа хаасны хариуд талибанчууд Афганистаныг Аль Кайда, Исламын улс бүлэглэлийн алан хядагчдын зүгээс АНУ болон холбоотнуудынх нь эсрэг дайралт хийх түшиц газар болгохоос сэргийлнэ гэж амлажээ.

Залмай Халилзад талибанчуудтай хийсэн мула Мохамед Омарын байгуулсан бүлэглэлтэй гэрээ байгуулах талаар хэлэлцсэн ес дэх удаагийн хэлэлцээрт оролцсоныхоо дараа өнгөрсөн ням гаригийн орой Кабулд ирсэн байна. Доха хотод АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчтэй талибанчууд шууд хэлэлцээр хийсэн аж. Гэхдээ Ганийн ерөнхийлөгчийн тэргүүлдэг Засгийн газартай харилцан яриа хийхээс татгалзсан байна. Тэд үүнийгээ АНУ-ын гар хөл болсон хүүхэлдэйтэй хэлэлцээр хийхгүй гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.