Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарынхаас буурчээ
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 17-ны өдрийн байдлаарх хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргасан байна. Уг судалгаагаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.1 хувиар буурсан ч өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өсчээ. Махны дундаж үнэ 2014 оны есдүгээр сарын 17-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 4.9 хувь,  адууны махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 2.3 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 9.9 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал үхрийн цул махны үнэ 4.8 хувиар өсч, хонины ястай махны үнэ 3.8 хувь, ямааны махны үнэ 0.2 хувиар буурч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байлаа.

Гурилын үнэ 2014 оны есдүгээр сарын 17-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар өсч бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Будаа, элсэн чихрийн дундаж үнэ 2014 оны есдүгээр сарын 17-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.5 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос 7.9 хувиар өссөн байна.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сансар 2014-09-21 12:14:50
    Сансарзаяа сансараас бичдэгээ болиоч. Бүх барааг нь өмнөх сар, долоо хоногоос өссөн гэж биччихээд юуг нь буурсан болгоод байгаа юм бэ.Захиалгаар хүний толгой угаадагаа боль.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах