Байлдагч амиа алдсан хэргийг шүүх хурал дахин хойшилжээ
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч А өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Эрдэнэт хотоос тус ангид татагдсан 19 настай байлдагч А нь биендээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан байдаг.

Түүний нас барсан шалтгаан, гэм буруутныг тогтоох шүүх хурал өнгөрсөн сарын 28-ны өдөр товлогдсон ч холбогдогч нарын хүсэлтээр хойшилсон бөгөөд хурал өнөөдөр болох байсан дахин хойшилжээ.

Хурал хойшлох болсон шалтгаан нь шүүгдэгч А.Энхбаярын өмгөөлөгч Э.Нарангарав, П.Бадамсамбуугийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, хохирогч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Даваадорж нарын хурал давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж, ирэх аравдугаар сарын 01 хүртэл хойшлуулжээ.

Энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг шалгаж байна. Тодруулбал, тус ангид мото буудлагын бателионы танкийн ротын захирагч, мөн мото буудлагын бателионы танкийн ротын нэгдүгээр салааны механик жолооч, 336-р ангийн салаан захирагч нарыг холбогдуулан шүүх юм.

О.Гэрэл 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.