Ш.Үнэнбат: Төр, хувийн хэвшил, иргэд хамтран гурвалсан холбоогоор ажиллах хэрэгтэй
Засгийн газраас “Турээсийн орон сууцыг өмчлуулэх журат”- ыг хэлэлцэн баталснаар иргэд өөрсдийн турээсэлж буй орон сууцаа эзэтшигчтэй нъ тохиролцон гэрээ байгуулж, тав хуртэлх жилийн хугацаанд нийт төлбөр, эсхул урьдчилгаагаа бурдуулж ипотекийн зээлд хатрагдах болотж бурдээд буй. Энэ хурээнд барилгын котпаниуд өөрсдийн санаачилгаар турээсийн орон сууцны төсөл хэрэгжуулэн, 1-5 жилийн хугацаанд орон сууцаа турээслээд өтчлөх, 2-8 жилийн хугацаатай котпанийн хувъ лизингэд иргэдийг хатруулж буй. Ийт төсөл хэрэгжууюгч котпанийн төлөөлөл болох “Бартон”ХХК-ийн удирдлага, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш. Үнэнбатаас зарит зуйлийг тодрууллаа. Тус котпани Чингэлтэй дуургийн IX, X хорооны нутагт 234 өрхийн “Шинэчлэл хороолол” орон сууцны хотхон барьж буй. Мөн төслийнхөө хурээнд ирэх жилуудэд бутээн байгуулалтаа өргөжуулэхээр төлөвлөжээ.

-Барилга, хот байгуулалтын сайд “Бармон” компанийн хэрэгжүүлж буй төсөлтэй танилцаж, бүх талаар дэм- жихээ илэрхийлсэн. Төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Бид иргэдийн эрэлтэд нийцүүлэн түрээслээд өмчлөх төсөл эхэлсэн юм. Орон сууцыг түрээслээд өмчлөх үйлчилгээ санал болгож байгаа нь нэг талаас компанийн санхүүжилтээ босгож буй хэлбэр, нөгөө талаас иргэдийг өндөр хүүтэй банкны зээлийн дарамтад орохгүйгээр санхүүгийн боломждоо тулгуурлан орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Иргэд манай компанийн барьсан орон сууцны 40 ам метр талбайтай байрыг 60 сая төгрөгөөр худатдан авна. Гэхдээ ямар ч урьдчилгаа төлөхгүй, хүү төлөхгүй юм. Гагцхүү тухайн иргэн сард нэг сая төгрөг төлөх чадамжтай байх ёстой. Ингээд таван жил буюу 60 сарын хугацаанд төлбөрөө төлж дуусгаад орон сууцны гэрчилгээгээ компаниас авна.

-Төслийнхөө хүрээнд та бүхэн хэдэн өрхийг орон сууцтай болгох юм бэ?

-Бид “Шинэчлэл хороолол” төслийнхөө хүрээнд 3358 өрхийн 43 блок орон сууцны барилга, 720 хүүхдийн ортой цэцэрлэг, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгуудыг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ онд эхний ээлжийн 234 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Газар чөлөөлсөн 80 өрх орон сууцад орохоос гадна 154 айл таван жилийн хугацаатай түрээслээд өмчлөх хэлбэрээр байраа худалдан авах юм.

-Барьсан орон сууцаа шууд бэлэн мөнгөөр худалдахгүй гэж байна. Тэгэ- хээр компанид алдагдалтай биш үү?

-Мэдээж орлого, эргэлтийн хөрөнгөө бодвол шууд бэлэн мөнгөөр худалдах нь компанид ашигтай шүү дээ. Гэхдээ өнөөдөр иргэдийн худалдан авах чадвар, орлогын түвшин хэр байгаа билээ дээ. Энэ бүхнийг харгалзан үзээд бид иргэдээ дэмжих бодлогоор ажиллах нь зүйтэй гэж шийдсэн юм. Компани иргэд харилцан бие биеэ дэмжиж ажиллах нь аль аль талдаа ашигтай юм. Үүнээс гадна энэ мэт санаачилга, төсөлд төрөөс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллавал гэр хороолол, дахин төлөвлөлтийн ажил эрчимжинэ. Үүнийг дагаад агаар, орчны бохирдол, хөрсний бохирдол, авто замын түгжрэл гээд нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Ерөнхийдөө төр, хувийн хэвшил, иргэд хамтран гурвалсан холбоогоор ажиллах нь чухал байна.

-Орон сууцыг урьдчилгаагүй, хүүгүй- гээр түрээслээд өмчлүүлэх хэлбэрээр худалдах нь банкуудын олгох зээлд таа- гүй нөлөө үзүүлж мэднэ. Үүнд та ямар саналтай байна вэ?

-Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа нь орон сууцны үнийн хөөсрөлийг бий болгож, иргэдийн худалдан авах чадамжийг бууруулж байгааг бүгд мэднэ. Цаашлаад орон сууцны борлуулалтад таа- гүй нөлөө үзүүлж, барилгын компаниудын ажлыг зогсонги байдалд оруулах эрсдэлтэй. Дээрээс нь хүү нь өндөр учраас урт хугацаатай орон сууцны зээл авсан иргэдэд дарамт их болдог шүү дээ. Үүнээс гадна банкуудын тавьж буй зээлийн шалгуурыг хангах хүн ч цөөн. Бид банкны бодлогыг эсэргүүцсэн биш, иргэдээ дэмжиж ажил- лаж байгаа. Түрээслээд өмчлүүлэх жур- мыг Засгийн газраас гаргасан учраас арилжааны банкуудад ямар нэгэн хүндрэл учруулахгүй болов уу.
 
Д.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.