Улаанбаатар төмөр замын цахилгаанжсан хос замын зураг төсөл боловсруулна
Ази-Европыг, Орос-Хятадыг холбосон хамгийн дөт зам тул бүс нутгийн сүлжээнд Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн зам өндөр ач холбогдолтой тул Улаанбаатар төмөр замын одоо байгаа гол шугамыг далайцтай шинэчлэх, цахилгаанжсан хос замтай болгох шаардлагатай.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн саяхан Монголд хийсэн ажлын айлчлалын үеэр Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, эхний ээлжинд Сүхбаатар-Сайншанд-Замын-Үүдээр жилд 100 сая тонн хүртэл ачаа нэвтрүүлэх чадамжтай цахилгаанжсан хос зам барих талаар тохиролцсон.Өмнө нь 2006-2007 онд Улаанбаатар төмөр замын хоёр дахь шугамын техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийсэн байдаг.

БНХАУ-ын Төмөр замын судалгаа, зураг төслийн I хүрээлэнгийн "Төмөр замын хоёр дахь шугам барих төсөл"-ийн боловсруулсан дээрх ТЭЗҮ-ийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулж, энэ нь тээвэр логистикийн сүлжээний хөгжлийн өнөөгийн нөхцөл хандлагатай төдийлөн сайн нийцэхгүй байгаа тул шинэчлэх шаардлагатай гэлээ. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын хос шугамын ТЭЗҮ-г шинэчлэх ажлыг нэн даруй эхлүүлэхээр тогтлоо.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.