Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралд хамаарах хавтаст хэрэгт прокурор эсэргүүцэл бичжээ.
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг шалгах явцдаа тэднийг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Б.Хурц нарын есөн хүнийг буруутган шалгасан билээ.
Харин тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн наймдугаар сард Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхэд шүүсэн юм. Зургаан өдөр үргэлжилсэн шүүх хурал шийдэгдэлгүй, мөрдөн байцаалтад буцаасан байгаа.
Прокурор дээрх хэрэгт эсэргүүцэл бичсэнээр талууд Төв аймгийн сум дундын давж заалдах шатны шүүхээр маргаж, хэргийг шийдвэрлэх болж байгаа юм.
О.Гэрэл
Оллоо.mn