Ж.Батзандан: ШИНЭ иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг тоогоор хязгаарлахыг дэмжихгүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Яг одоо нийгмийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа зүйл заалтуудын хэлэлцүүлэг эхэлж байна. Намыг МУ-ын сонгуулийн насны иргэдийн нэг хувиас доошгүй эвлэлдэн нэгдэж байгуулна гэх заалтаар санал хураалт явуулах гэж байна. ШИНЭ иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг тоогоор хязгаарлахыг дэмжихгүй байна. Одоогийн хуулиар 800 мянган иргэн нэгдэж нам байгуулдаг. Нам байгуулах эрхийг 20-30 мянга гэдэг иргэний тоогоор хязгаарлаж байгаа нь жижиг намуудыг татан буулгаж, хуучин хоёр намтайгаа үлдье гэдэгтэй адилхан сонсогдож байна. Монголчууд 30 жил хоёр намын системээр явсан. 30 жилийн дараа Монголчууд өрөндөө баригдсан. Иргэдийн амьдрал хүнд, хуучин 2 намаас залхсан байдалтай байна. Шинэ улс төрийн хүчин, шударга иргэд Монгол Улсыг удирдаад яваад яваасай гэж хүсэж байна. Гэтэл өндөр босго тогтоож шинээр улс төрийн хүчнүүдийг байгуулагдахыг хориглох зогсоох заалт оруулж ирж байна. Энэ заалтыг дэмжих боломжгүй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ заалтыг дэмжих ёстой гэж бодож байна. Намын үүсгэн байгуулах иргэдийн тоог дээд хязгаар гэх байдлаар оруулж ирэх ёстой. Гэхдээ тухайн жилийн сонгуулийн насны иргэдийн тоогоор 1 хүртэлх хувь гэх байдлаар оруулж өгмөөр байна. 1990 онд бид МАХН гэдэг нэг намтай байсан дараа нь охин компани байдлаар Ардчилсан нам байгуулагдсан. Өнөөдөр 34 нам байна. Бүгд тамгатай хувийн компани болгосон, гишүүдэд ямар ч эрх байхгүй. Намын дарга хариуцлага үүрдэггүй. Намын санхүүжилтын нээлттэй болгож, намын гишүүдийн тооны босгыг тогтоох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Эх булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн Монголын бүх улс төрийн процесс, бүх нүгэл нь намууд дээр очиж байгаа. Хулгай хийдэг, хуулиа мөрддөггүй хүнийг гаргаж ирснээс Засгийн газар огцордог. Ийм л тогтолцоо бий болсон. Намуудынхаа учрыг ололгүй бүгдийг Үндсэн хууль руу чихдэг нь буруу. Намуудыг нээлттэй, зөв, ардчилалтай байгууллага болгосон бол энэ их асуудлууд үүсэхгүй. Гэтэл бид намуудынхаа хуулийг өмчлөгдөх, хувьчлагдах хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхолд үйлчилдэг механизм болгодог. Үүний ард иргэд хохирдог. Намын гишүүдийн босгыг ийм өндөр хувиар тулгаж байгаа нь өөрөө төрийн эргэлт. Монголд олон намтай л гэнэ. Өнөөдөр энэ парламентад ганц л нам байна. АН байсан, тарсан. Өнөөдөр бүртгэгдсэн бүртгэгдээгүй хэдэн намын төлөөлөл л сууж байна. Нэг намын парламент, нэг намын Засгийн газар гэсэн үг. ШИНЭ-ийг байгуулж, улс төрийн бурангуй тогтолцоог хална, хатуу гишүүнчлэлийн эсрэг байна гээд 68 мянган иргэдийг бүртгэсэн. Гэтэл 20 мянгыг нь хүчээр намын гишүүн болго гэж тулгаж байна. Бид хатуу гишүүнчлэлийн эсрэг байсан. 2016 оны сонгуулийн өмнө яг ийм байдлаар ХҮН-ыг бужигнуулаад сонгуульд бие даагчаар оруулсан. Хэрэв энэ хууль батлагдвал хоёр сонгуулийн дараа хэрэгжүүлэх ёстой. Бүх намуудад адилхан гараанаас гарах бололцоог олгох ёстой. 

П.АНИР 
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2019-09-06 01:03:58
    Shine irgen gedeg chini Shine Torson huuhdiig l heldeg yum sh dee Batzandaan haluuraad hudlaa yariad baih yum bolio ch !!! Hudlaa surjigneed
  • z 2019-09-05 11:33:02
    yag l evlelden negdeech. nam baiguulah gej end tendees baahan hunii irgenii unemlehnii huulbar guigaad l yavj baidag yum bilee.