Улаанбаатарт бороотой,18-20 градус дулаан байна

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд:

7-8-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхаарна уу.

2019 оны 09 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг.  Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж,  бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн төв хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 864  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.



С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.