Л.Болд, Ж.Батзандан нарын  саналыг дэмжсэнгүй
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Баялгийн сан байгуулж, стратегийн ордын тавин нэгээс доошгүй хувийг ард түмэнд өмчлүүлнэ." гэж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Улаан нарын төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн "баримтална" гэсний дараа "стратегийн ордын тавин нэгээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байж, төр эзэмшинэ" гэж 3 дахь өгүүлбэр нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг 'Төрөөс байгалийн баялгийг хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалан зүй зохистой ашиглана. Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан Монголын ард түмний ирээдүйн эдийн засгийн эрхийг баталгаажуулах зорилго бүхий баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээнэ." гэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг "Үндэсний баялгийн сан нь төсвийн бус байна." гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • батзандан 2019-09-09 19:33:34
    би гэртээ байхдаа хоолойгоо шахаж ярихаа заримдаа мартаад байх юмоо
  • хуульч 2019-09-06 03:41:56
    АШИГТ МАЛТМАЛЫН БУСАД ХУУЛИА ЗАСАХААР ТЭР НӨХДИЙН ЯРИАД БАЙГАА ЗҮЙЛ ХЭРЭГЖИДЭГ УЧИРТАЙ ,,ҮНДСЭН ХУУЛЬДАА БИШ ТӨР ЗАСАГ ХУУЛИАР ГУЙВУУЛДАГТ ТЭР БАЙГАА ЮМ,,,,??...
  • Зочин 2019-09-06 03:38:02
    Ард түмэнд ашигтай саналыг дэмжлэггүй гишшүдийг ирэх сонгуулиар дэмжихгүй бх хэрэгтэй.