Ой модны салбарын 90 жилийн ой тохиож байна
Ой, модны салбарын  90 жилийн ойн арга хэмжээ “Ойн тогтвортой менежмент ба технологийн шинэчлэл”сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар эхэллээ. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбарын яам, их дээд сургууль, хүрээлэнгүүд хамтран энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаа юм. Хурлыг нээж БОНХийн Дэд сайд Б.Тулга үг хэлэв.

Тэрбээр “Эх орныхоо үнэт баялаг болсон ойн нөөцийг хамгаалах ариун үйлсэд хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн эрдэмтэд,судлаачид, ойн салбарынханд Монгол Улсад ой, модны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд хүргээд,шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаанд суурилсан зах зээлийн эдийн засгийн үед ажиллах чадвар бүхий ой, модны салбарын үндэс суурийг тавихад эрдэмтэн судлаачдын хувь нэмэр үнэлж баршгүй юм” гэдгийг онцлон хэллээ.Эрдэм шинжилгээний хуралд ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах чиглэлээр эрдэмтэн судлаачид бүтээлээтанилцуулж, ойн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцан,хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хуралд илтгэсэн бүтээлүүдээр болон эрдэмтэн судлаачдын илтгэл өгүүллээр эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл гаргах юм байна.

1924 оноос хойшхи түүхэн хөгжлийн 90 жилийн хугацаанд ойн ургамалжилт, сэргэн ургалт, ойн арчилгаа, цэвэрлэгээ, хөнөөлт шавжийн биологийн онцлогийг илрүүлэх, мод сөөгний тарьц суулгац, ойг нөхөн сэргээх, мод бэлтгэх технологи боловсруулах зэрэг чиглэлээр олон арван заавар зөвлөмж,эрдэм шинжилгээний ном бүтээл туурвисан байна.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.