Нийслэлийн 84 дүгээр сургуулийн захиргааныхан хүүхэд хордуулж байна гэв
Улсын тэргүүний 84-р сургуулийн сурагчдын үдийн цайнд өгдөг таргийг барилгын материалын хортой саваар зөөдөг тухай эцэг эхийн төлөөлөл өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, иргэн Б тус сургууль дээр “School Police” хийж байгаад цайны газар руу ийм савтай тарагнууд оруулж байхыг хараад зургаар баримтжуулан авч үлджээ.

Үүнийгээ 84-р сургуулийн удирдлагуудад уламжлахад түрээслэгч “Коко дисерт” ХХК болон бусад албаныхныг дуудан шуурхай хуралдсан байна.

Тэд түрээслэгч компанитай хатуу ярина. Бид хяналт тавих үүрэгтэй болохоос оролцох эрх байдаггүй. Компани, шалгаруулалт, төсөв гэх мэт бүхнийг дээрээс мэддэг гэсэн тайлбарыг өгчээ.

Одоогоор Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид газар дээр нь очиж ажиллан, тараг зөөдөг савыг нь шинжилгээнд авч явсан байна. Шинжилгээний хариу гарсны дараа ямар хариуцлага тооцохоо шийдэх аж.

Энэ асуудлаас болж өнөөдөр гэхэд тус сургууль үдийн цайгаа бага ангийнханд өгөөгүй гэнэ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ням 2019-09-06 08:42:34
    Гэртээ хорт хавдар, хоолны хордлогот халдвараас сэргийлээд ядаж байхад сургууль дээр ингэх юм бол хэрэг алга. МХГ хаана явнаа.
  • zochin 2019-09-06 08:11:21
    Энэ одоо юу вэ, ямар хүмүүс хүүхдүүд рүү савраа дүрэх нь энэ вэ
  • зочин 2019-09-06 07:35:37
    балай хүмүүс бэ. Сургууль н шалгахад яанаа
  • зочин 2019-09-06 07:30:15
    84 захирал аль болох өөрөө холдуулна даа хэн ч дийлэхгүй дээ