“Надтай үлдээч” уянгын драмыг өнөөдөр нээнэ

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр энэ оны гурав дахь шинэ жүжиг О.Элбэгтөгсийн зохиол “Надтай үлдээч” хэмээх уянгын драмын жүжиг үзэгчдийн хүртээл болгоно. Жүжгийг өнөөдөр 21.00 цагаас УДЭТ-ын тайзнаа нээнэ. 

 Жүжгийн ерөнхий найруулагчаар СТА А.Чингүн ажилласан бол зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан байна. СТА жүжигчин Б.Шинэбаяр, залуу жүжигчин Д.Асардарь нар гол дүрийг бүтээсэн байна.

Тайзны зураачаар СТА Ч.Батболд, хувцансы дизайнер СТА Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээр СТА Х.Хашхүү, хөгжмийн зохиолчоор Ж.Батдөл, дууны найруулагчаар СТА Я.Батсайхан нарын “шижигнэсэн” залуус баг болон ажиллаж “Надтай үлдээч” жүжгийг үзэгчдэд өргөн барихад бэлэн болжээ.

"Надтай үлдээч" жүжгээр дамжуулан орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх аж.  Жүжгийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10.000, 15.000, 20.000, 25.000 төгрөгөөр УДЭТ-ын билетын касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

Нээлтийн тоглолтын тасалбар дууссан тул үзэгч та бүхэн бусад өдрүүдийн тасалбараас сонголтоо хийнэ үү.

2019.09.06-аас 09.15-ныг дуустал өдөр бүр 21:00 цагаас

Насны ангилал: +15

Тасалбарын үнэ: 10.000₮, 15.000₮, 20.000₮, 25.000₮ /Суудлын зэрэглэлээс хамаарна/

Тасалбар худалдан авах: УДЭТ-ын касс /Цагийн хуваарь 10:00-21:00/

Онлайн тасалбар: https://www.ticket.mn/event/805/

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.