Монголбанкны дарга хийж байсан удирдлагуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулсан төрийн зарим албан тушаалтнууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өглөө.

Тодруулбал, Монголбанкны удирдах албан тушаалтнуудад  холбогдох хэргийг прокуророос хянаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.