Олон улсын энхтайвны өдөр тохиож байна
Хүн төрөлхтний энх тайван амьдран суух язгуур эрхийг тунхагласан Олон улсын энх тайвны өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээ 1981 онд Их Британи, Коста Рико  улсын дэмжлэгтэйгээр нэгдсэн НҮБ-ийн Үндэсний Ерөнхий Ассамбэл  есдүгээр сарын гурав дах долоо хоногийн хоёр дахь өдрийг энх тайвны үйл хэргийг  бэхжүүлэх, дурсан санаж байхын тулд  Олон улсын энх тайвны өдөр болгон тунхагласан гэнэ. Харин 1982 оны есдүгээр сарын 21-нд анх удаа Олон улсын Энх тайвны өдрийг тэмдэглэсэн ба цагаан тагтаа энэ өдрийн бэлэг тэмдэг юм.

Олон улсын Энх тайвны өдрийн 2014 оны үйл ажиллагаа нь “Хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн оршин эрхтэй” хэмээх уриан доор явагдаж байгаа бөгөөд Монгол улсад уламжлал ёсоор Чингисийн талбайн урд цэцэрлэгийн Энх тайвны хонхон дээр болж байгаа юм.Уг арга хэмжээг нээж НҮБ-ын Суурин Зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүний илгээлтийг уншиж танилцуулаад, зул өргөж, Энх тайвны хонхыг цохино.

 Дараа нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй шашнуудын төлөөлөл Хинду, Иудей, Буддын шашны төлөөлөл Дашчойлин хийд, Шинто шашны Оомото Монгол Төв, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо, Христийн шашны төлөөлөл Католик Сүм, Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Бахай шүтлэг зэрэг шашнууд үүсэл, он дарааллынхаа дагуу энх тайван, амар амгалангийн төлөө мөргөл залбирлаа уншин зул өргөж, Энхтайвны хонхыг цохих ёслолыг үйлдэх аж.
 
Мөн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчид Монгол орон даяар сургууль, соёл, төр, иргэний нийгмийн байгууллагуудыг өөрсдийн хүрээнд тэмдэглэн, улс үндэстнийхээ болон дэлхий нийтийн эв нэгдэл, энх амгалан амьдралын төлөөх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг уриалах ажээ.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.