2020 он хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ.

Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас  хус модны самарыг зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна.

Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны самрыг аль ч зориулалтаар бэлтгэж, ашиглахыг хориглосон байна. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Архангай, Өвөрхангай, Булган, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Увс, Хэнтий аймгийн засаг дарга болон Нийслэлийн засаг дарга нарт даалгажээ. Энэ талаар БОАЖЯ-ны мэргэжилтнээс тодрууллаа.

Хууль бусаар самар түүсэн тохиолдолд Зөрчлийн хуулиар 30-300 нэгжээр торгоно

                    

Р.Ганбат: БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн: Жил бүрийн есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл самар түүх зөвшөөрөл олгодог. 2012 онд баталсан Байгаль орчны багц хууль, тэр дотроо Ойн тухай хуульд “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн самрын ургацын байдалд үндэслэж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ангилж бэлтгэх газар нутгийг бүсчлэн тогтооно” гэж заасан байдаг. Тиймээс орон нутгийн ойн анги болон судалгаа шинжилгээний байгууллагын ирүүлсэн дүгнэлтийг үндэслэж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат наймдугаар сарын 28-нд  2020 оны 9 дүгээр  сар хүтэл  самар бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглосон тушаал гаргасан.

– Ахуйн зориулалтаар самар түүж болно гэдгийг тодруулахгүй юу.

Хууль журамд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болохыг бүсчлэн тогтооно гэж заасан. Тиймээс тухайн жилийн гарсан тушаалд үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж болно гэсэн үг ороогүй л бол их хэмжээгээр бэлтгэхгүй. Мөн самар түүх зөвшөөрөлд нэр дурьдаагүй газраас самар түүхийг хориглоно.

-Ахуйн зориулалтаар гэдэг ангилалд  хэд хүртэлх килограмм самар хамаарах вэ?

-Өөрийнхөө хэрэглээнд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл самар түүж болно. Хэрэв 25-аас илүү түүвэл үйлдвэрлэлийн зориулалтаар түүсэн гэсэн үг. Мөн ахуйн зориулалтаар түүчихээд дамлан худалдаж ашиг олохыг хориглодог. Энэ тохиолдолд хууль хяналтын байгууллага хяналтад авч, худалдан борлуулж буй самрыг хурааж авдаг. Цаашлаад Зөрчлийн тухай хуулиар аж ахуй нэгжийг 3000 нэгжээр, иргэнийг 300 нэгжээр торгоно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-09-08 17:17:15
    Зөв ш дээ. Байгаль орчноо хамгаалахын тулд бид самар жимс, ан амьтад, мод, ус бүгдийг нь ингэж хуулиар хязгаарлах хэрэгтэй. Мөн малын тоог хязгаарлаж, дотоодоо ...
  • иргэн 2019-09-07 08:10:37
    Шонхор шувууны "наймаачин" сайд мөн үү энэ хүн? жилдээ 395 шонхороор арабын баячуудад бэлэг бариад л ..
  • зочин 2019-09-07 05:25:12
    2 сум үлдээж яадагийм, хаанаас түүсэн, нөгөө 2 сумаас..
  • zochin 2019-09-07 05:12:03
    Naad samar chin orkuudiin hiideg biznes edniig davraaj baikh hereg baina uu, Huuliin emne bugd tegsh erhtei hariutslagaa huleedeg baikh estoi.
  • Хүү 2019-09-07 04:59:43
    Зөв
  • Amar 2019-09-07 04:20:45
    Цэрэнчбат тэнэг тэнэг гэхэд арай хэтэрхий юм аа.Эсвэл нөхөгддөг баялгийн бохир мөнгийг хэргээр хамгаалж улсаа саарал жагсаалтанд оруулах санаатай юм болов уу...