ОХУ хилээ өргөтгөх судалгааг хийж дуусчээ
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам Хойд туйлд хилээ өргөтгөх зорилгоор явуулсан нэмэлт эрдэм шинжилгээний судалгааг дууссан гэж энэ яамны сайд Дмитрий Кобылкин Ойрхи Дорнодын эдийн засгийн чуулганы үеэр ярьсан байна. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард НҮБ-ын тивийн өөрчлөлтийн асуудлыг хариуцсан хилийн комисс өнгөрсөн наймдугаар сард Хойд туйл дахь ОХУ-ын хилийн өөрчлөлтийн талаар санал хураалтыг хийхээр төлөвлөж байсан гэж мэдээлжээ. ОХУ НҮБ-д Хойд туйлаар хилээ өргөтгөх хүсэлтээ тавьсан юм. Гэвч энэ хүсэлтийг газарзүй судлалтай холбоотой баримт дутуу байна гэсэн шалтгаанаар буцааж байжээ.

Тиймээс Хойд туйлд очсон ОХУ-ын шинэ судалгаа, шинжилгээний баг Хойд туйлын мөсөн тэнгист газарзүй судлал, геофизик болон тэнгисийн гүний судалгааг 10 гаруй жил хийсэн байна. Энэ нутагт хийсэн судалгаагаар 4900 тонн ердийн түлштэй тэнцэх хэмжээний нүүрс устөрөгчийн нөөцтэй гэж таамаглаж байгаа аж. НҮБ-ын конвенцийн тэнгис далай эзэмших тухай гэрээгээр хилээ өргөтгөхийн тулд эзэмшихийг хүсч байгаа газрынхаа тэнгис хавийн нутгийн геологийн бүтцийн эх газрын талаар судлах шаардлагатай байдаг юм байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.