Агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж туршиж байна
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос санаачлан Японы АКО компанитай хамтран үнс барих циклон, тоосонцорыг шүүх фильтер бүхий нэмэлт тоноглолыг Нийслэлийн 68 дугаар дунд сургуулийн халаалтын зууханд суурилуулан туршиж буй юм байна. Үүнээс гадна Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнтэй хамтран төрөл бүрийн зууханд тохирох үнс барих циклоныг зохион бүтээх, өөрийн оронд үйлдвэрлэх, нэвтрүүлэхээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа аж.

Дашрамд дурдахад, халаалтын зуухны бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх боломжтой юм. Мөн түүнчлэн Халаалтын зуух ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмж зөвлөгөө авах эрх нь бүрэн нээлттэй билээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-22 00:50:54
    Мөнгө угаах нэг арга даа, гэр хороолол багасвал утаа алга болно гэж, жоохон хүүхдүүд ч мэднэ д ээ
  • bayr 2014-09-21 10:56:09
    ger horoolol baigaa tsagt yu ch hereggui e.ger horoolol bagasval dagaad utaa bagasna ihedvel mon dagaad.odoo telvel taarna