Өндөр настан Ц.Раднаагийн гаргасан амжилтаар бахархаж байна
Наймдугаар сарын 31-нээс энэ сарын 07-ны хооронд Австрали улсын Mackay хотод зохиогдож байгаа далайн орнуудын мастеруудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд хөнгөн атлетикийн тэмцээнд Өмнөговь аймгийн харьяат өндөр настан Ц.Раднаа гуай таван төрөлд дээд амжилт шинэчлэн тогтоосон бахдам амжилттай байна.

Тодруулбал,

1. М85- Гуравын харайлт. 
2. М85- 60м гүйлт. 
3. М85- 80м саадтай гүйлт саадны өндөр 68см. 
4. М85- 200м гүйлт. 
5. М85- 400м гүйлт. Эдгээр таван төрөлд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцлоо.
1. Гуравын харайлтанд 6.40м харайж тухайн тэмцээний түүхэндэх дээд амжилт. 
2. 60м-т 10.33 гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт. 
3. Саадтай 80м 20.18 гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт.
4. 200м-т 33.79 гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт.
5. 400м-т 79.19 гүйж тухайн тэмцээний түүхэнд дээд амжилт үзүүллээ.
Гуравын харайлтанд 2018 онд Шинэ Зеландын тамирчин Ron Johnson 5.34м. 
60м т 2012 онд Автралийн тамирчин Maurice Dauphined 11.12секунд. 
Саадтай 80м т 2004 онд Австралийн тамирчин Max McKay 24.00 секунд 
200м-т 2012 онд Австралийн тамирчин Jim Sinclair 39.08 секунд

400м-т 2006 онд Шинэ Зеландын тамирчин Erica de Lautour 89.82 секунд тус тус гүйж тухайн тэмцээний Рекорд амжилтыг эзэмшиж байжээ.

Ц.Раднаа гуай таван төрөлд оролцож таван рекорд эвдэж, Дэлхийн аваргад 400м т үзүүлсэн амжилтаа 1секунд 46 долиор дахин ахиулсан амжилт гаргажээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.