Оюутны хотхон байгуулах асуудал яриа хэлэлцээрээс хэтэрсэнгүй
Улаанбаатар хотыг анхнаасаа 800 мянга гаруй иргэнд зориулан төлөвлөсөн. Гэтэл 1.5 сая гаруй хүн оршин сууж байгаа учраас ачааллаа даахгүйд хүрээд байгаа. Тиймээс ч өдөр бүр замын түгжрэл, барилга орон сууцны нягтрал, газар, гэр хорооллын ачаалал гэх мэт хүндрэлтэй олон асуудлыг ярьж, толгойгоо гашилгасаар байна.  

Тэгвэл нийслэлийн эдгээр бүх асуудлуудыг шийдвэрлэх хамгийн чухал гарцыг дагуул хотоо хөгжүүлэх хэмээн харах болсон юм. Үүний дагуу томоохон худалдааны төв, их, дээд сургуулиудыг нийслэлийн дагуул хотууд болох Налайх, Багануур дүүрэг рүү шилжүүлэх тухай яриа гараад удаж байна.
Тодруулбал, Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулж, их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх тухай яриа эхэлсэн юм. Сүүлийн жилүүдэд тус дүүрэгт хүн ам эрчимтэйгээр төвлөрч байгаа бөгөөд үүнд тулгуурлан оюунлаг, шинжлэх ухааны хот болгохоор зорьж байна. Ингэхийн тулд Багануур дүүргийг аюулгүй, эрүүл ногоон хот, амьдрах таатай орчин бүрдүүлсэн хот, сайн засаглал, эрх зүйн орчин бүрдсэн хот, эрчимтэй технологи хөгжлийн дагуул хот, жуулчдын сонирхол татсан Азийн аялал жуулчлалын төв хот, дэлхийн хөгжингүй орнуудын нийслэлийн түвшинд хүрсэн төв хот болгох үндсэн зорилтуудыг тавьжээ.

Дэлхийн ихэнх улс орнууд оюутны хотхоныг түшиглэн дагуул хотуудаа хөгжүүлсэн байдаг. Үүний дагуу Багануурт байгуулагдах оюутны хотхоны асуудал эрчимтэй явагдаж байгаа аж. 2010 онд тус дүүрэгт Оюутны хотхон байгуулах шийдвэр гарсан байдаг ч өнөөдрийг хүртэл бичиг цааснаас хэтэрсэнгүй.
Гэхдээ энэ жилдээ багтаан Багануур дахь оюутны хотхоны дэд бүтцийг төрийн санхүүжилтээр хийхээр болсон байна. Мөн цаашид нийслэлийн хотын төвд байрлалтай төрийн өмчийн сургуулиудын барилга, газрыг дуудлагаар худалдаж, оюутны хотхоны барилгуудыг бариулах тухай яригдаж байна хэмээн албаны хүн мэдэгдлээ.

Засгийн газрын 2011 оны 367 дугаар тогтоолоор их сургуулиудын нэгдсэн хотхоныг Багануур дүүргийн 4,5-р хорооны нутаг дэвсгэр болох Хүрмэнтийн хөндийд 10000 га газарт байгуулахаар болж хотхоны байр зүйн зураглал, инженер, геологийн болон археологи, палентлогийн судалгаанууд хийгджээ. Үүний дараа зарим гишүүд иргэдтэй уулзаж Хэрлэн голоос хоёр км орчим зайтай байршилд дахин өөрчилсөн байна.

Мөн оюутны хотхон шинжлэх ухааны парктай, судалгаа шинжилгээний төвтэй байх ёстой. ЭМШУИС л гэхэд Монгол орны газар нутаг, хүн амын онцлог, монгол хүний бие физиологийн онцлог, орчин ахуй, агаарын бохирдол, тоосжилт гээд  бүх хүчин зүйлийг харилцаа холбоотойгоор байнга судалж, шийдлийг нь гаргадаг байх. Тэр шийдлийг зөв байна гэвэл аж үйлдвэрийн парк нь авч хэрэгжүүлдэг. Ашигтай байвал шинжлэх ухааны парктайгаа ашгаа хуваадаг гэх мэтийн шинэлэг санаанууд байгаа ч дээр дурдснаар бичиг цааснаас цааш гарахгүй байна.  

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-09-22 14:27:00
    За даа тэр ч ёстой харганы унгасаар эсгий хийхийн үлгэр болсон байх аа. Ойрын 10 жилдээ лав бүтэхгүй. Зүгээр яахав Багануурчуудад хангалттай настрийндах хугацаа бол байна. Өнөөх авилгагүй хот гэдэг шигээ манайх монголын оюуны төв энэ тэр гэж бүлтрэхгүй юу
  • Үнэн 2014-09-22 11:39:40
    Хотоос хэдэн сургуулийг гаргаж чадахгүй л байна шүү дээ. Монголчууд биеэ дааж хөгжиж чаддаггүй нь харагдаж байна. Худлаа ярьсан улс төрчидөөр л дүүрлээ.