Өнөөдөр: ДАШТ-д оролцох эрхээ авсан 18 настай охиныг гавьяат тамирчин дарамталсан талаар мэдээлэл хийнэ
10:00 цагт Соёлын төв өргөөнд Монгол улсад төвлөрсөн дулаан хангамж үүсч, "УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ" ТӨХК байгуулагдсаны 60-н жилийн Хүндэтгэлийн баярын үйл ажиллагаа, "Дулаан хангамжийн техник технологи 60 жил" 17 компанийн танилцуулга үзэсгэлэн болно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 88087817
 
11:00 цагт
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Монголын хүний төлөө намаас “Хуульчдад асуулга хүргүүлэх тухай” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.
 
11:40 цагт 
Монголын орчин үеийн утга зохиол судлал, гоо зүйн онол, утга зохиолын онолыг тогтвортой шинжлэх ухаан болгоход томоохон хувь нэмэр оруулсан нэртэй эрдэмтэн доктор, Профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас эрхлэн зохион байгуулдаг "ГОО ЗҮЙН ДЭЭД ШАГНАЛ" гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Бодь цамхгийн 3 давхарын "Их Богд" хурлын өрөөнд болно.  Эрхэм сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийхэн та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.   холбогдох дугаар: 8008-0727
 
12:30 цагт
Монгол Ньюс MN25 ийн мэдээллийн төвд Өгөөмөр хотхоны оршин суугчид хөндөгдсөн эрхийнхээ талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Та бүхэн боломжоороо сурвалжилж олон нийтэд хүргэж өгнө үү. Баярлалаа.
 
14:00 цагт Төв цэвэрлэх байгууламжид болох тул сэтгүүлч та бүхний сурвалжлахыг урьж байна. Энэ үеэр БХБ-ын сайд Х.Баделхан лагийг үнэргүйжүүлэх төсөл, шинэ төв цэвэрлэх байгууламжийн төслийн явцтай танилцана. Жич: Барилга, хот байгуулалтын яамны үүднээс 12.00 цагт унаа хөдлөх тул нэрсээ өгнө үү? Утас: 8018-9929, 9912-1618
 
15:00 цагт
БСШУС-ын яам болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага “Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс өөрийгөө хамгаалах, хүүхдийн эрх, хөгжил, хамгаалалд хүүхэд, эцэг эх, багш, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ёс зүйн боловсрол олгох” асуудлаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг зурна. Арга хэмжээ БСШУС-ын яамны 401 тоотод болно, Та бүхэн хүрэлцэн ирж, мэдээлэл авна уу.
 
MN-Мэдээллийн төвд

11.00 цагт  Дэлхийн 70 гаруй оронд салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх хөрөнгийн дэлхийн хэмжээний томоохон байгууллагуудын нэг болох FIABCI (International Real Estate Federation) буюу Олон улсын үл хөдлөх хөрөнгийн холбооны албан ёсны салбар Монголд байгуулагдаж байгаатай холбогдуулж мэдээлэл хийнэ.
 
11.30 цагт 
“Нарны хүү, сарны охин” компани захиалагчдаа хууран мэхэлж, захиалсан байрыг нь бусдад өндөр үнээр дамлан зарж, урьдчилгаанд өгсөн мөнгийг нь өгөхгүй ор сураггүй алга болсон асуудлаар захиалагчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхээ авсан 18 настай охиныг гавьяат тамирчин дарамталсаар, оронд нь явахаар болсон тухай залуу тамирчин М.Пүрэвтунгалаг мэдээлэл хийнэ.

12.30 цагт  “Өгөөмөр” захынхан нийтийн эзэмшлийн зам талбай, гарцыг хааснаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны "Өгөөмөр", " Шинэ үе", "Нарт" зэрэг хорооллын оршин суугчид гэртээ орж гарч чадахгүй болжээ. Энэ талаар иргэд Нийслэлийн Засаг даргад хандан мэдээлэл хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.