Б.Энхболд: Бүх асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх нь орон нутгийн ажлыг гацаана

УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг эрхэм гишүүд өөрсдөө ч “танихаа” больсон тухай ярих больсон. Нөгөө талаар хуульчид, улс төр судлаачид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр төслөөсөө өөрчлөгдөж дэмжигдсэн зарим заалт батлагдвал тааруухан үр дагавар үзүүлнэ хэмээж байна.

Тухайлбал, Улс төр судлаач, эрх зүйч Б.Энхболд “…Бүх шатны Иргэдийн хурлын чөлөө цагт Тэргүүлэгчдийн хурал хуралдаж байх заалт хасагдлаа. Ингэхээр тухайн орон нутгийн бүх асуудал Нэгдсэн хуралдаанаар орох болж байгаа юм. Тиймээс төлөөлөгчдийн ирц нь хүрч асуудлаа шуурхай шийдэхэд хүндрэл үүснэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод амьдардаг аймгуудын ИТХ-ын төлөөлөгч байнга дуудагдах болж байгаа юм. Төрийн ажил гацахгүй явах талаасаа Тэргүүлэгчдийн хурал хуралдаж байх нь зөв гэдэг нь өнгөрсөн хугацаанд практик дээр нотлогдсон зүйл шүү дээ. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ үргэлжлүүлэн хэлэлцээд явахаар бол гуравдугаар хэлэлцүүлгээр гишүүд үүнийг бодох ёстой” гэлээ.

Түүний ярьж буй заалт нь Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд оруулах нэмэлт өөрчлөлт юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sanchir 2019-09-10 03:45:48
    ene neg hudlaa gar songuuli duhuhuur poprood garaad irlee.
  • zochin 2019-09-10 02:51:06
    Б.Энхболдoo чи амьдрал мэдэхгүй бацаан байна. ... Тэргүүлэгчдийн хурал -энэ чинь зүгээр л мафийнхний хурал болсон шүү дээ. бүгд хулгайч дээрэмчид болсон
  • мягаа 2019-09-10 01:30:13
    Энхболдоо орон нутгийн бие даасан үйл ажиллагааг төвөөс очиж худлаа ярьж, хахуульдаж үймүүлэх санаархалаа больчих. Энэ заалт зөв шүү
  • иргэн 2019-09-10 01:13:19
    зев ее хотод оччихоод орон нутгийн сонгуульд ерселддег луйварчдыг шахах хэрэгтэй орон нутгийг хотод суугаа хоер нутагтангууд л уймуулж байгаа шуу дээ