ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр газрын маргаантай асуудал үүсчээ. Өмнө ч бас эл асуудал гарч байсан юм. Учир нь тэнд яам, тамгын газрын ажилтнууд ирж, газар дээр нь хашаа хатгана гэсэн бололтой.
Өмнө нь бүх нийтээр мод тарих өдөр өнгөрөгч бямба гарагт ШУА-ын ажилтнууд БЗД-т байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд мод суулгахаар очоод тэнд хашаа хатгахаар зэхэж байсан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ажилтнуудтай таарсан гэдэг. Ингээд эрдэмтэн судлаачид хүрээлэнгийнхээ газрыг хэн нэгний эзэмшилд өгөхгүй, хэмээн баахан маргалдсан удаатай.
Тэгвэл эл хэрэг явдал өнөөдөр мөн л давтагджээ. Ийнхүү Ботаникийн хүрээлэнгийн газарт шунах хүмүүсийн тоо цөөрөхгүй нь бололтой.
Г.Уянга
оллоо.мн