Ерөнхийлөгчийнх үү, парламентын засаглал уу
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  эсэхийг ард түмнээсээ асуухаар эрх баригч хүчнийхэн санал нэгдлээ. Улмаар өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Ард нийтийн санал асуулгын ирэх сарын 30,31-нд зохион байгуулахаар болсон юм. 

Харин үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дэмжигдээгүй саналаа татаж авсан юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн 80 хувь нь хасагдсан, УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслийн 80 хувь нь дэмжигдсэн. УИХ Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг батлах бүрэн эрхтэй.  АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцохгүй гэдгээ дөнгөж сая хэлсэн. Ерөнхийлөгч оролцохгүй. Одоо цэвэр МАН-ын хэрэг болсон. Удахгүй УИХ-д суудалтай бусад нам болох МАХН ч юм уу байр сууриа илэрхийлэх байх. Энэ бол зөвхөн УИХ-ын 62 гишүүний боловсруулсан өөрчлөлт болоод үлдэх ёстой юм” хэмээн мэдэгдлээ. 

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын Е/43 тоот албан бичиг болон "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" УИХ-ын тогтоолын төсөлд тусгах саналыг ЕТГД  З.Энхболд  УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм. 

Тодруулбал, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр шийдвэрлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа мэдэгдээд, ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байгаагаа дурджээ.

Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд тусгах саналдаа: Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирох, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх, гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах асуудлыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан санал Үндсэн хуулийн өөрчлөлтөд огт хөндөгдөөгүй байгааг сануулах хэрэгтэй. Тэгэхээр асуудлыг парламентын түвшинд хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.

П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-16 07:34:25
    Ерөнхийлөгч засаглалын хэлбэрээ ард түмнээсээ асуух гэдэг нь зөв хоёр танхимтай юм уу ерөнхийлөгчийн засаглал монгол тохиромжтой
    64.119.25.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-10 23:29:26
    Боловсрол муутай ард түмний толгойг эргүүлэхээр шийджээ дээ.Ямар ч тохиолдолд парламентын засаглал байх ёстой.Нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрүүлэх нь ямар хорт...
    66.181.186.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-09-10 23:09:48
    1 хүн идэх 76 хүн идэх их өөр тэгэхлээр ёрөнхийлөгчийн засаглалтай бол ард түмэнд ашигтай Параламентийн байх нь 30 гэр бүлд ашигтай тэгээд сонгоцгоое
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2019-09-10 16:31:18
    Уг нь ерөнхийлөгчийн засаглалтай бол манайд ач тустай боловч Баттулга шиг мэдлэггүй ерөнхийлөгч, З.Энхболд шиг хутган үймүүлэгч ТГ-ын даргатай болвол улс сүйрнэ...
    112.72.12.7
    Мэдэгдсэн Хариулах
  • даш 2019-09-10 10:01:40
    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮҮ ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛ УУ? гэж үү. ард түмний тархийг угааж СЭТГЭЛ ЗҮРХИЙГ МОХООХ юм. ҮҮНИЙГ БИЧИГЧ ЭРХЭМ МОНГОЛОО БОДМООР ЮМ
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах
  • gaya 2019-09-10 06:22:10
    Түшээд алс хэт-н зөв бодлого барьвал Улс орон завхарсан тогтолцооноос ангижирч магад,нам хув-н амбиц хөөвөл үүнээс ч долоон дор цаг үе хүлээж мэдэх үнэдэстнийг!...
    103.26.194.213
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ 2019-09-10 04:30:13
    ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ БОЛООД 30 ЖИЛ ТӨРИЙН ӨМЧ, АРД ТҮМНИЙГ ХӨРӨНГИЙГ ХЭСЭГ БҮЛЭГ НӨХӨР, НАМЫН НЭРЭЭР ЯАЖ ИДЭХИЙГ ХАРЛАА ОДОО ТЭР ЗӨВ ЮМ УУ,,???
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • мөндөр 2019-09-10 01:34:57
    Энхболд Баттулгын суурь боловсрол багатайг нь далимдуулж монголын төрийг самарах үйлдэл хийж байна. Энхболдод монгол сэтгэл байхгүй бололтой юм.
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-09-10 03:17:56
      Яг үнэн шүү
      103.229.121.123
      Мэдэгдсэн Хариулах