Л.Болд: Үндсэн хуульд Монголын ард түмэн баялагтаа эзэн болох заалтыг тусгаж чадвал амин чухал өөрчлөлт болно

УИХ-ын гишүүн, ШИНЭ намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хоёр асуудлаар мэдээлэл хийнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээ хийгээд дуусан. ШИНЭ намын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. УИХ-д Ард нийтийн санал асуулгатай холбоотой хоёр хуулийн төсөл өргөн баригдсан байна. Нэг талаас Засаглалын хэлбэрийг ард түмнээсээ асууя гэж Ерөнхийлөгч хүсч байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах санаачлага болгоныг ШИНЭ дэмжиж байгаа. ШИНЭ-ийн зүгээс Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлах, хадгалахыг хориглох асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах санаачлага гаргасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээн цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлах, хадгалахыг хориглох санаачлагыг ШИНЭ нам гаргасан. Энэ санал Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудаар зохицуулагдана гэж тусгагдсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор ШИНЭ нам хэд хэдэн асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108, 99 болгох асуудлыг бид эрс эсэргүүцсэний хүчинд  унагаж чадсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг таван жил болгохыг ШИНЭ нам зогсоож чадсан. ШИНЭ намын санаачлагчаар Үндсэн хуульд стратегийг ордуудын орлого ашгийг төвлөрүүлж, бүх ард түмэнд шударгаар хүртээдэг байх Үндэсний баялгийн сан байгуулах заалт орсон. Энэ заалт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг ШИНЭ нам санаачилж дэмжүүлж чадсан. Шүүхийн хараат бус байдалтай холбоотой Ерөнхийлөгчийн хоёр саналыг ШИНЭ нам дэмжсэн. Шүүхийн сахилгын хороотой холбоотой асуудал дэмжигдсэн. ШЕЗ-ийн тоог нэмэгдүүлэх, Шүүхийн хараат бус байдлыг сайжруулах чиглэлд чухал заалтууд орсон. Давхар дээл, Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох зэрэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд чухал чухал асуудлууд тусгагдсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ЗГ-ийн дөрвөн гишүүнээс бусад нь гаднаас сонгогддог байхаар хуульчлагдсан. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд ШИНЭ намын төлөөлөл бид "Монголын ард түмэн баялагтай эзэн болох заалтыг тусгаж чадвал амин чухал өөрчлөлт болно" гэж үзэж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт "Баялгийн эзэд" бүлгэмийн таван гишүүн бид хуралдсан. Хуралдаанаас стратегийн ордынхоо 51-ээс дээш хувийн Монголын ард түмэн эзэмшиж, үр ашгийг нь хүртдэг төслийг санаачилж, 20 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д хүргүүлсэн. Ард иргэд өөрсдөө баялгаа, стратегийн ордоо эзэмшиж чадах баяр баясалтай үйл явдал болно.

Мөн өнөөдөр хэлмэгдэгсдийн өдөр. Гэтэл 21 дүгээр зуунд хэлмэгдэлт байсаар байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр хэлмэгдэж байгаа. Гэтэл тэр хоёр дахин хэлмэгдэх нөхцөл бүрдээд байна. Яагаад гэвэл өөрсдийг хэлмэгдүүлсэн гэдгийг УИХ-ын гишүүдэд хэлсэн нь төрийн нууц задалсан гэмт хэрэгт тулгаж, дахиад ял өгөх гэж байна. Гэм зэмгүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардаж байна. 

П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.